Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газраас 2010 онд баталсан “Боловсрол үндэсний хөтөлбөр 2010-2021”-ийн стратеги зорилт хоёрт “боловсролын үйлчилгээний орчны стандартыг боловсруулж мөрдөх” заалтын хэрэгжилтийг дунд хугацаанд үнэлэх зорилгоор тус байгууллагаас хөндлөнгийн үнэлгээг хийсэн байна.
Ингэхдээ Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан таван сургууль, нэг цогцолбор сургуульд дотоод болон гадаад орчныг үнэлсэн байна.
Ингэхэд сургуулийн гадаад орчинд замын хөдөлгөөний аюулгүй байдал, орчны ногоон байгууламж, гэрэлтүүлэг, камержуулалт, зам талбайн тохижилт, гарч, орцны хүрэлцээ, гэмт хэрэг зөрчилд эрсдэл байгаа эсэхийг үнэлэхэд оролцогчдын дийлэнх нь хангалтгүй, ихэнх үзүүлэлтэд дунд болон дундаас доогуур үнэлгээ өгсөн байна. Энэ нь сургуулийн гадаад орчны стандарт хангалтгүй байгааг илтгэж байна гэдгийг “Тунгаамал төв” ТББ-аас өнөөдөр мэдээллээ.
Мөн сургуулийн дотоод орчинд стандарт болон нормативуудын хэрэгжилт сайнгүй гэж үнэлэгджээ. Сурагчдын ширээ, сандал стандартад заасан хэмжээнээс 10-15 см өндөр, нам, ихэнх нь хэт хуучирсан, эвдрэл ихтэй байжээ. Мөн ахлах ангийн сурагчдад ширээ сандал багаддаг, биеийн тамирын заал ачаалал ихтэй, дадлага хийх багаж, төхөөрөмж, урвалж бодис, техник хангалтгүй. Судалгааны дүнгээр сургуулийн удирдлага, багш нар, сурагчид, эцэг эхчүүд гээд 90.8 хувь нь сурах орчинг сайжруулбал сургалтын чанарт сайнаар нөлөөлнө гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Сурагчдын ширээ, сандал стандартад заасан хэмжээнээс 10-15 см өндөр, нам, ихэнх нь хэт хуучирсан, эвдрэл ихтэй байжээ
“Судалгаанд 1050 хүн хамрагдсан бөгөөд сургуулийн гадаад болон дотоод орчин ямар байгаад үнэлгээ хийсэн. Үнэлгээний дүн 63.3 хувьтай гарсан. Гадаад орчин аюулгүй байдалд ямар зүйл нөлөөлж байна вэ, сурах нөхцөл бололцоог хэрхэн хангасныг үнэлээд зогсохгүй багш нарын ажиллах орчин хэл, мэдээлэл технологи, физик, химийн хичээл хийх орчин ямар байгааг үнэлсэн. Үнэлгээнээс хангахад хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах төсөв мөнгө хангалтгүй байна. Гэхдээ нэг талаас сургуулийн удирдлага хэрхэн санаачилга гаргаж байгаатай бас холбоотой. Сургуулийн барилгууд 29-63 жилийн насжилттай, сургуулийн орчинд барилга баригдаж, тэлэх боломжгүй болсны дараа сургуулийн орчны стандартыг баталсан” гэдгийг "Тунгаамал төв" ТББ-ын тэргүүн О.Тунгалаг хэлж байлаа.
Боловсролын үйлчилгээний чанар хангалтгүй байгаа гол шалтгаан нь нийслэлийн хүн амын өсөлтийг харгалзан асуудлыг тухай бүрд шийдвэрлэж чадахгүй байсаар ачаалал 60-200 дахин ихэсч, зарим сургууль гурван ээлжээр хичээллэж байгаатай холбоотой болохыг дурджээ.
Тиймээс сургуулийн орчны стандартыг хот, хөдөө, хотын төв болон гэр хорооллын онцлогийг харгалзан энэ ондоо багтаан боловсруулж, одоо мөрдөж байгаа стандартуудад хүргэх, биелэлтийг хангуулахад анхаарах шаардлагатай байгаа аж.
Үнэлгээ хийсэн сургуулиудаас “Ирээдүй” цогцолборын нэгдүгээр ахлах сургууль сурах орчныг маш сайн бүрдүүлсэн байна. Мөн 84-р сургууль энэ тал дээр маш сайн ажилласан бөгөөд сургууль руу орохын тулд үнэмлэх уншуулж орох хаалт байрлуулсан нь үлгэр жишээ болсон гэдгийг үнэлгээнд мөн дурджээ. Сургуулийн гадаад болон дотоод орчны аюулгүй байдлыг дээшлүүлэхэд сургуулийн удирдлагын зүгээс хичээл зүтгэл мөн хэрэгтэйг ч онцолж байв.