Онлайн худалдааны Amazon компани даваа гарагт зах зээлийн үнэлгээгээр Microsoft-оос жаахан давсан учир Уол Стритийн томчуудын жагсаалтыг тэргүүлж, хамгийн өндөр үнэлгээтэй компани болсон байна.
Цахим арилжааны компанийн хувьцааны үнэ 3.4 хувиар өссөн явдал Amazon-ий нийт үнэлгээг 797 тэрбум ам.долларт хүргэснийг Bloomberg агентлаг мэдээлэв. Өнгөрсөн оны есдүгээр сард Amazon нэр тэрбум ам.долларын босгыг давсан боловч технологийн хувьцааны ерөнхий уналтын дараа үнэлгээ доошилсон.
Гэтэл дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниудын жагсаалтыг тэргүүлж байсан Microsoft-ын хувьцааны үнэ даваа гарагт ердөө 0.1 хувь өссөн тул гол өрсөлдөгчдөө байр сууриа алдав.
Технологи, интернэтийн аваргуудын урд хойноо орсон ийм хөөцөлдөөн хэдэн сарын турш үргэлжилж, арванхоёрдугаар сарын эхээр Amazon богино хугацаанд аваргын титмийг авсан. Хоёр компанийн тус тусын үнэлгээ тэргүүн байрыг олон жил хадгалсан Apple-ийнхаас нэлээд давж гараад буй.
iPhone үйлдвэрлэгч аравдугаар сарын эхээр 1.1 их наяд ам.долларын босгыг алхсан боловч одоо 702 тэрбум дээр буугаад байна. Үүний гол шалтгаан нь Хятадад iPhone-ий эрэлт таамгаас доогуур байгаа явдал гэж үздэг.
Өнгөрсөн долоо хоногт тус компани борлуулалтын төлвөө доошлуулсны дараа хувьцааных нь үнэ уруудаж, 2017 оны дөрөвдүгээр сараас хойш хамгийн доод түвшинд иржээ. Одоо Apple АНУ-ын хувьцааны зах зээлд дөрөвт жагсаж байна. Google-ын толгой компани болох Alphabet Inc., 745 тэрбум ам.долларын үнэлгээгээр гуравдугаар байрт бичигджээ.