Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн байгууллагууд урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэг бол хүн амын эрүүл мэнд, амьдралын чанарыг дээшлүүлэх, амь насыг аврах боломж гэдгийг хэлсээр буй.
Байгууллага өөрийн зорилго, зорилтдоо хүрэхэд сайн төлөвлөлт түүнийг ажил болгох хүний нөөцийн бодлого чухал. Нэг үгээр хэлбэл байгууллагын үнэт зүйлийн нэгдүгээрт бичигдэх зүйл нь хүний нөөц. Тэгвэл ажилтнуудынхаа эрүүл мэндэд байгууллага хэрхэн анхаарах ёстой вэ?
Тус эмнэлэг урьдчилан сэргийлэх багц шинжилгээг 11 жилийн өмнөөс эхлэн үйлчилгээндээ нэвтрүүлсэн
Энэ асуултад хариулт өгөх зорилготой “Ажилтны эрүүл мэндийг нийгмийн хариуцлагын тэргүүлэх чиглэл болгох нь” сургалт, уулзалтыг “УБ Сонгдо” эмнэлэг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. Сургалт, уулзалтад 12 компанийн хүний нөөц, удирдлагууд оролцож, мэдээлэл сонсон, сонирхсон асуултдаа хариулт авсан юм.
Тус эмнэлэг урьдчилан сэргийлэх багц шинжилгээг 11 жилийн өмнөөс эхлэн үйлчилгээндээ нэвтрүүлсэн. Өнөөдрийг хүртэл олон хүн энэ шинжилгээний ач тусаар өвчлөлөө эрт үедээ мэдэж, тэр дагуу эмчилгээгээ ч хийлгэж буй. Байгууллагууд ажилчдаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хугацаанд оруулдаг тогтолцоотой болбол маш олон хүний амьдрал аврагдана гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Тиймээс уулзалтаар багц шинжилгээний давуу талыг танилцуулсан. Хамгийн чухал нь тухайн байгууллагын ажилтнуудын нас болон ажлын онцлогт тохируулан багц гаргах, мөн ажлын байранд эрүүл мэндийн зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг санал болгосноороо онцлог байлаа.
УБ Сонгдо эмнэлгийн Багцын тасгийн эрхлэгч С.Нямдуламаас багц шинжилгээний ач холбогдлын талаар тодрууллаа.
С.Нямдулам: СҮҮЛИЙН 10 ЖИЛИЙН ХУГАЦААНД БИД ЭРТ ҮЕИЙН 300 ХАВДРЫГ ОНОШИЛСОН
-Багц шинжилгээний давуу тал нь юу вэ?
-Нэг өдрийн дотор лабораторийн болон багажийн шинжилгээнд хамрагдах боломжтой. Олон төрлийн шинжилгээ өгөхөөр төлөвлөж байгаа хүмүүст илүү тохиромжтой. Учир нь цаг зав болон багцалж өгч буй учраас санхүүгийн тал дээр илүү хямд тусдаг.
Тухайн байгууллагын ажилтнуудын нас болон ажлын онцлогт тохируулан багц гаргах, мөн ажлын байранд эрүүл мэндийн зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг санал болгож байна
-Сургалтад байгууллагуудын хүний нөөц болон удирдлагаас хүмүүс ирсэн байна. Байгууллагуудтай хамтран ажиллах нь тухайн компанид ямар давуу талыг бий болгож байна вэ?
-Тухайн байгууллагад нэгдсэн дүгнэлтийг гаргаж өгөх ба тухайн ажилтны өвчлөлийн зэрэг болон нарийн мэргэжлийн эмчийн хяналтад орох шаардлагатай эсэхийг чиглүүлдэгээрээ давуу талтай. Мөн УБ Сонгдо эмнэлгийн багцад хамрагдсан байгууллагуудад тухайн байгууллагын онцлогоос хамааран ямар төрлийн шинжилгээ өгөх вэ гэдгийг мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авч болно. Мөн тодорхой хугацааны давтамжтайгаар эмч нар байгууллага дээр очиж заавар, зөвлөгөө өгөх боломжтой байдаг.
-Өнгөрсөн онд хичнээн хүн багц шинжилгээнд хамрагдав. Ингэснээр хэдэн хувь нь эрт үедээ оношлогдсон бэ?
-2017 онд нийт 60 гаруй байгууллагын 5000 гаруй ажилтан албан хаагчдад урьдчилан сэргийлэх багцын шинжилгээнд хамрагдсан. УБ Сонгдо эмнэлгийн багцын тасгийн зорилго нь аливаа өвчлөлийг эрт үед нь илрүүлэх юм. Мөн тухайн өвчтөний өвчний зэргийг хүндрүүлэхгүй, хүндрэхээс сэргийлэх зорилготой. Сүүлийн 10 жилийн хугацаанд авч үзвэл нийт 89,500 гаруй хүнд ходоодны дурангийн шинжилгээ хийгдсэнээс эрт үеийн 300 хавдрыг оношилж, 233 хавдар хуулах мэс засал хийсэн. Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ 26,000 гаруй хийгдсэнээс ургацаг авах мэс ажилбар 2230 удаа, хавдрын эрт үед 8 хүн оношилсон.
Сургалтад хамрагдсан оролцогчдоос компани ажилтнуудынхаа эрүүл мэндэд хэрхэн анхаарч буй болоод сургалтын үр дүнгийн талаар тодрууллаа.
Б.Жаргалзаяа: АЖИЛТНУУДЫН АР ГЭРИЙНХЭНД ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ НЬ ҮНЭ ЦЭН БИЙ БОЛГОНО
“Сэрүүн” ХХК-ийн менежер Б.Жаргалзаяа сургалтын талаар хэлэхдээ,
-“Сэрүүн” ХХК нийт 60 орчим ажилтантай. Дотроо гурван салбартай бөгөөд “Сэрүүн” нь барилгын агааржуулалт, халаалт, хөргөлтийн системийн угсралт, суурилуулалт хариуцан ажилладаг бол “Сэрүүн сервис” суулгасан системийнхээ засвар үйлчилгээг, “Сэрүүн хөргөлт” хөргүүр, хөргөгч, хөлдөөгчийг суулгах ажлыг хариуцдаг. Манай ажилчдын 70 орчим хувийг инженер техникийн ажилчид эзэлдэг.
Урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах нь хүндрэлээс сэргийлдэг тул зайлшгүй анхаарах ёстой асуудал гэж үздэг
Манай ажилчдын хувьд насны хувьд залуу учраас архаг хууч ч гэдэг юм уу өвчин байхгүй. Гэхдээ урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах нь хүндрэлээс сэргийлдэг тул зайлшгүй анхаарах ёстой асуудал гэж үздэг. Өөрөөр хэлбэл гэнэтийн эрсдлээс хамгаалах нэг боломж гэж хардаг.
Өмнө нь тодорхой гэрээний дагуу харилцдаг эмнэлгүүдэд үзүүлдэг байсан. Харин өнөөдрийн сургалтад оролцсоноор багцын шинжилгээнд хамруулж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах нь чухал юм байна гэж бодлоо. Дээр нь зөвхөн ажилчид бус тэдний ар гэрийнхнийг хөнгөлөлттэй нөхцөлд хамруулах боломжийн талаар судалсан. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж цаашлаад эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, хэвтэн эмчлүүлэхэд тодорхой хувийн хөнгөлөлтийг ажилчид төдийгүй ар гэрийнхэнд нь үзүүлэх нь тэдний байгууллагаараа бахархах сэдлийг төрүүлж, үнэ цэн бий болгоно. Энэ тал дээр ч Сонгдо эмнэлэг нааштай хариу өгч байгаад баяртай байна гэсэн юм.
Б.Сарангоо: БАГЦ ШИНЖИЛГЭЭГ АЖЛЫН НӨХЦӨЛДӨӨ УЯЛДУУЛАН ХЭД ХЭДЭН ТӨРЛӨӨР СОНГОХ БОЛОМЖТОЙ ЮМ БАЙНА
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим нийт 111 ажилтантай. Энэ жилээс эхлэн ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах гээд судалж байгаа аж. Өмнө нь нь хуваарийн дагуу шинжилгээ болон вакцинд хамруулж байсан ч багц шинжилгээнд хамруулж, зөвлөгөө авч байгаагүй аж. МҮХАҮТ-ын Үйл ажиллагаа зохицуулалтын газрын дарга Б.Сарангоо сургалтын талаар сэтгэгдлээ хуваалцсан юм.
Гал тогооны ажилтнуудын хувьд зүрх судас, байнга зогсоо ажилладаг учраас судас бүдүүрэх зэрэг онцлогууд бий
Тэрбээр, “Эмнэлгийн байгууллагууд тэр бүр танилцуулга хийгээд байдаггүй. Харин өнөөдрийн сургалтаар Сонгдо эмнэлгийн үзүүлж буй тусламж үйлчилгээний талаар мэдээлэл авч, лавлах зүйл байвал дэлгэрэнгүй мэдээлэл өгч байгаа нь их сайшаалтай байлаа. Эрүүл мэндийн үзлэг багц шинжилгээг хэд хэдэн төрлөөр сонгох боломжийг олгож байгаа нь давуу талтай байна.
Манай үйлчилгээний ажилтнуудын дундаж нас өндөр учраас даралт ихсэх гэх мэтчилэн шинж тэмдгүүд байдаг. Харин гал тогооны ажилтнуудын хувьд зүрх судас, байнга зогсоо ажилладаг учраас судас бүдүүрэх зэрэг онцлогууд бий. Тэгэхээр энэ тал дээр анхаарах ёстой юм байна гэдгийг сургалтаар мэдэж авсан. Эрүүл мэндийн шалтгаанаас хамаараад чөлөө авах тохиолдол бага гэхдээ тийм байлаа гээд анхаарахгүй орхиж болохгүй учраас бид энэ тал дээр анхаарч ажиллаж байна” гэлээ.
У.Наранцэцэг: АЖИЛЧДЫН ЭРҮҮЛ МЭНДЭД ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАМГИЙН НЭГДҮГЭЭРТ ТАВЬДАГ
Өнөөдрийн сургалтад Монголбанкны эрүүл ахуйч, эмч У.Наранцэцэг оролцсон юм. Түүнээс ажилтнуудынхаа эрүүл мэндэд хэрхэн анхаардаг талаар лавлалаа.
-“Монголбанк” 500 гаруй ажилтантай гэсэн. Ажилтан танай байгууллагын хувьд хэр үнэ цэнтэй гэж үздэг вэ?
-Ажилтан, боловсон хүчин байхгүй бол тухайн байгууллагын үйл ажиллагаа цаашид үргэлжлэхгүй. Эрүүл саруул боловсон хүчин тухайн байгууллагын зорилго, чиглэл, үйл ажиллагааг тодорхойлно. Тиймээс байгууллагын ажилчдын эрүүл мэндэд чиглэсэн үйл ажиллагааг хамгийн нэгдүгээрт тавьдаг.
Эрүүл саруул боловсон хүчин тухайн байгууллагын зорилго, чиглэл, үйл ажиллагааг тодорхойлно
-Ажилчдынхаа эрүүл мэндэд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ.
-Манай байгууллага хоёр жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг. Хуваарийнхаа дагуу энэ жил урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахаар төлөвлөөд, судалж байна. Үүнтэй холбоотойгоор гуравдугаар шатлалын төрийн өмчийн таван эмнэлэг, мөн хамгийн том гэсэн хувийн хэвшлийн таван эмнэлгээс үнийн санал авсан. Байгууллагынхаа хэрэгцээнд тохирсон багцын шинжилгээ сонгох гээд судалж байна. УБ Сонгдо эмнэлгийн хувьд бид үйл ажиллагаа нь тогтворжчихсон, байршлын хувьд манай байгууллагатай ойролцоо гэсэн байдлаар судалж байна. Хамтран ажиллах ямар нөхцөл, бололцоо байгаа талаар судалж байгаа бөгөөд өнөөдрийн сургалтаар сонирхсон асуултууддаа хариулт авч чадлаа.
Бид дотор, мэдрэл, зүрх судасны өвчлөл тал дээр анхаарал хандуулах сонирхолтой байгаа бөгөөд энэ тал дээр ямар боломж байгаа талаар ажилчдынхаа хэрэгцээг хангах ярилцаж байна.