НИТХ-ын дарга С.Амарсайхан “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо”-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр НЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга, ТҮЦ эрхлэх журам боловсруулах ажлын хэсгийн ахлагч А.Даваажаргал: Нийслэлийн Засаг даргын А863 захирамж гарсантай холбоотойгоор зөвшөөрөлгүй, явган хүний болон авто зам дээр үйл ажиллагаа явуулж байсан хэд хэдэн ТҮЦ-ийг ачсан.
Түүний улмаас н.Дамба нарын 98 хүн А863 захирамжийг шүүхэд өгсөн. Дангаараа бүлэг болсон найм гээд нийтдээ 178 хүн Захиргааны хэргийн шүүхэд тус захирамж болон дүүргүүдийн Засаг дарга нарын захирамжийг шүүхэд өгсөн юм. Дүүргийн Засаг дарга нарын захирамжийг шүүхэд өгсөн иргэдээс нэг ч хүн шүүх дээр ялалт байгуулалгүй хэрэг нь хэрэгсэхгүй болсон.
Нэг ёсондоо дүүргийн Засаг даргын ТҮЦ-ийг албадан ачих захирамжууд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр. Харин Нийслэлийн Засаг даргын А863 захирамжийг Захиргааны хэргийн шүүхээс түдгэлзүүлсэн. Түүнээс хойш тус захирамжаар нэг ч ТҮЦ ачаагүй. Хотын даргын шийдвэрээр шинэ журам гартал нэг ч ТҮЦ ачихгүй. Ирэх долоо хоногт ажлын хэсгээ хуралдуулж, журмаа боловсруулна” гэв.
Хурлын төгсгөлд НИТХ-ын дарга С.Амарсайхан “ТҮЦ эрхлэх журмыг боловсруулах ажлын хэсэгт орсон хүмүүс идэвхтэй ажиллахыг хүсч байна. Олон асуудал ярьчихаад завгүй, ирж чадахгүй гэвэл энэ ажил явахгүй, тэнд асуудал шийдэгдэхгүй цаг үрсэн ажил болно. Хамгийн зөв журам гаргаж, тэр нь цааш хөгжих шийдэл болох ёстой” гэв.
Эх сурвалж: НИТХ-ын ХМОНХТ