АНУ-ын тагнуулын агентлагийн мэдээлснээр Саудын Араб улс БНХАУ-ын тусламжтайгаар баллистик пуужин бүтээж байгаа аж.
Саудын Араб өмнө нь Хятадаас баллистик пуужин худалдан авч байсан ч өөрсдөө үйлдвэрлэж байгаагүй юм. Хиймэл дагуулын зургаар пуужингийн үйлдвэр идэвхтэй ажиллаж байна гэж CNN мэдээллээ.
Хятад, Саудын Арабын хооронд баллистик пуужин бүтээх технологийг дамжуулсан талаар өмнө тагнуулын мэдээ ил болж байсан.
Саудын Араб ийнхүү баллистик пуужинтай болсноор АНУ Ираны цөмийн хэлэлцээрийн нөхцөлийг хүндрүүлэх юм. Учир нь Саудын Араб үнэхээр пуужин үйлдвэрлээд эхэлсэн бол Иран өөрийнхөө үйлдвэрийг зогсоох нь эргэлзээтэй.
Эх сурвалж: CNN