Ромын пап хүүхэд төрүүлэхгүй байхаар шийдсэн хосуудын талаар илэн далангүй хэлсэн үгээрээ олны анхаарлыг татлаа.
Ромын Пап лам Францис хүүхэд төрүүлж, өсгөхийн оронд тэжээвэр амьтантай болохыг сонгосон хосуудын талаар нэлээд хатуу үзэл бодолтой явдаг аж. 85 настай тэрээр Ватикан дахь үзэгчидтэй уулзах үеэрээ хүүхэдгүй амьдрах нь "хувиа хичээсэн нэг хэлбэр" гэжээ.
"Зарим хүн хүүхэдтэй болохыг хүсдэггүй. Тэдний ихэнх нь хүүхдийн оронд нохой, мууртай байдаг. Энэ нь тэдний амьдралыг хөгжил хөөртэй болгож магадгүй ч илүү алсыг харж, бодит байдалтайгаа нийцэн амьдрах хэрэгтэй" хэмээжээ.
Хүүхэдтэй байх нь үргэлж эрсдэлтэй ч хүүхэдгүй байх нь илүү эрсдэлтэй
Зарим хосын хувьд гэрийн тэжээвэр амьтад гэр бүлийнх нь чухал гишүүд болж, үслэг амьтандаа хүүхэд шиг ханддаг нь нууц биш юм. Гэвч Ромын пап гэрийн тэжээвэр амьтдыг өмчлөхийг "эцэг, эх хүний эрхийг үгүйсгэх нь бидний өсөлтийг бууруулж, хүн ёсны үнэт чанарыг маань булааж байна. Үүний үр дүнд эцэг эх хүний баялгийг бид алдаж, улс орон хохирч байгаа учраас хүн чанаргүй соёл иргэншил рүү дөхөж байна” гэжээ.
Пап ламын хэлсэн үг хүүхэдтэй болох боломжгүй хосуудын хувьд энэхүү асуудалд ямар бодолтой байгаа талаар олон хүн гайхахад тэрээр хүүхэд үрчлэхийг санал болгожээ. Францис мөн хосуудыг эцэг эх болох талаар бодож байгаа бүх айдсаа хойш тавихыг уриалаад "Хүүхэдтэй байх нь үргэлж эрсдэлтэй ч хүүхэдгүй байх нь илүү эрсдэлтэй байдаг" гэжээ.
Цар тахал нь зарим хосод гэртээ илүү их цагийг өнгөрөөж, гэр бүлээ бий болгох төгс боломжийг олгосон ч нийт төрөлт улс даяар буурсан хэвээр байна. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлснээр 2020 онд энэ үзүүлэлт тав дахь жилдээ буурч, сүүлийн 35 жилийн доод түвшинд хүрсэн байна.
Эх сурвалж: Today