Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран Замын-Үүд автозамын боомт, ачаа тээврийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ЦЕГ-ын Хэв журмын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ууганбаяр “Хилээр ачаа тээвэр нэвтрүүлэхтэй холбоотой авлигын талаарх санал гомдол иргэн болон хуулийн этгээдээс ирээгүй. Хилийн 0 цэгээс Замын-Үүд хүртэлх тээвэрлэлтийн үнийг Монгол Улсын Засгийн газраас хариуцан ажиллаж байгаа.
Тиймээс үүн дээр авлига өгөх, авах ачаа бараагаа урагшлуулах асуудал огт байхгүй. Гаалийн бүрдүүлэлт хийгээд логистикийн төв дээр очсон хойно нь иргэд, хуулийн этгээд ачаагаа авах нь чөлөөтэй" хэмээн хэлэв.
Замын-Үүд боомтод цагдаагийн 161 алба хаагч, 28 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байгаа аж.