Ногоонбаатар эко урлагийн наадам энэ сард эхэлж байна. Улаанбаатарын гэр хороололд зориулан Монгол, Герман, Чех, Франц уран бүтээлчид хамтран урлагаар дамжуулан байгаль орчны асуудал, ялангуяа агаарын бохирдлын талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилгоор хамтран ажиллаж, ба сурагчдын дунд агаарын бохирдлын сэдвээр, СУИС-ийн дүрслэх урлагийн оюутнуудын дунд иллюстраци зургийн уралдаан зарлана.
Наадам эхэлснээр Герман, Франц, Чех улсын уран бүтээлчид Монголоос сонгогдсон 24 уран бүтээлчтэй гудамжны урлагийн туршлага солилцлоо. Гаднын уран бүтээлчид Монголд ирэх ёстой байсан ч цар тахлын улмаас ирэх боломжгүй болжээ. Иймд тэд цахимаар оролцож байгаа юм. Герман улсаас оролцож буй Кристиан Эшэр Ногоонбаатар эко наадмын концепцийг боловсруулахад оролцож, Монголд 2019 онд ирж байжээ. Тэрээр биологич мэргэжилтэй, олон нийтийн хандлагыг байгаль орчинд ээлтэй болгож өөрчлөх зорилготой Rehab Republik хэмээх төрийн бус байгууллагыг ажиллуулдаг байна. Олон нийтийн хандлагыг өөрчлөхийн тулд хүргэх гол санаа нь хүнд ойлгогдохуйц, олны анхаарлыг татсан, уриалан дуудах хүчтэй байхыг чухалчлан, монгол уран бүтээлчидтэй туршлагаасаа хуваалцлаа. Далайн эрэг дээрх хамгийн түгээмэл хог болох тамхины ишийг хаяхыг болиулахын тулд далайн эрэг дээр хайрцаг хэлбэртэй майхан угсран, дотор нь амьд хөгжим тоглуулж, билетийн төлбөрийн оронд тамхины иш хогийн саванд хийлгэжсэн талаар ярьжээ.
Монгол уран бүтээлчид “Нарантуул хоёр” захын хажуухнаас эхлэн Уулын Нуур хүртэлх 600 метр гудамжинд урлагийн бүтээлүүдээ туурвиж эхэлжээ.
Францаас оролцож буй Сэт (жинхэнэ нэр нь Жулиан Малланд) 30-аад жил гудамжны уран бүтээлээ туурвиж, хүүхдийг гол сэдвээ болгон зурдаг ажээ. Дэлхийн олон орноор явж, өөрийн өвөрмөц хэв маягаар гудамж чимдэг энэ уран бүтээлч тухайн нутгийн оршин суугчдыг оролцуулж, тухайн газар нутаг, дүүргийн тулмагдсан асуудлуудыг, орон зайн онцлог, түүх, соёлтой нь уялдуулан бүтээлээ тууривдаг аж.
Чех улсаас оролцсон Итка Копейткова хог хаягдлаар коллаж хийдэг бол Давид Штраусс гудамжинд наасан плакатуудын хуулж аван “дахин коллаж хийх” чиглэлээр уран бүтээл хийдэг гэнэ. Тэрээр нийгмийн тархийг угаасан хэрэггүй зурагт хуудаснуудыг хуулан авч, үзэл бодлоо илэрхийлдэг байна. Мөн зурагт хуудаснууд түүхэн үйл явдлыг илэрхийлдэг гэж үздэг болохоор тэдгээрийг хойч үедээ хадгалж, таниулах зорилгоор уран бүтээлээ туурвидаг ажээ.
Төслийн хамтрагчаар Чингэлтэй дүүрэгт байрлах Уулын Нуур парк сонгогдсон. Монгол уран бүтээлчид “Нарантуул хоёр” захын хажуухнаас эхлэн Уулын Нуур хүртэлх 600 метер гудамжинд урлагийн бүтээлүүдээ туурвиж эхэлжээ. Тэд бүтээл туурвих явцдаа агаарын бохирдлын хор уршгийг таниулах, олон нийтийн хандлагыг байгаль орчинд ээлтэй болгож өөрчлөхөд анхаарна.
Энэхүү наадмыг Европын Холбооны Соёлын Институтийн Нэгдлээс санхүүжүүлж, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, БНЧУ-ын Элчин сайдын яам, Франц хэл, франц хэлтэн орнуудын соёлыг дэмжин ажилладаг Монгол-Францын төв /Улаанбаатар хотын Аллианс Франсез/, Монгол дахь ХБНГУ-ын соёлын Гёте-Институт, Монголын Урлагийн Зөвлөл болон Соёл Урлагийн Их Сургууль зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж, 976 Арт Галерейгаас санаачилсан Улаан Булан төслийн баг куратороор нь ажиллаж байна.