Дэлхийн тэргүүлэх зэс олборлогч Чили улсад хэд хэдэн уурхайн ажилтнууд удирдлагатайгаа тохиролцоонд хүрснээр зэсийн нийлүүлэлт тогтворжих төлөвтэй боллоо.
Тухайлбал: “Codelco” компанийн уурхайн ажилтнууд ажил хаялтаа зогсоосон байна. Тус уурхайн үйл ажиллагаа гурван долоо хоног гаруй хугацаанд зогсоод байсан юм.
Харин “BHP Group”-ийн ажилтнууд байгууллагатайгаа цалингийн асуудлаар амжилттай тохиролцоонд хүрч чаджээ. Тус компанийн ажилтнууд энэ асуудлаар ажилт хаялт зарлахаа сануулаад байсан юм. Дээрх хоёр уурхайн ажилтнууд хэлэлцээр хийхдээ зэсийн үнэ өндөр байгааг хөшүүрэг болгон ашигласан байна.
Даваа гарагийн байдлаар Лондоны Металлын биржид зэсийн фьючерс үнэ 9694.50 ам.доллар болоод байна.