Хэрэв “Эко парк” төсөл хэрэгжвэл хогийг овоолж, булах бус боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах боломж бүрдэнэ.
Өөрөөр хэлбэл Нарангийн энгэрийн, Цагаан давааны хогийн цэгт хог ангилан боловсруулах үйлдвэрүүд барих бөгөөд хэрэгжилтийн ажил энэ таван сараас эхлэх юм.
Нийслэлийн хэмжээнд өдөрт 2500-3500 тн, жилд 1.1 сая тн хог үүсдэг. 2009 онд 308.4 тонн хог хаягдлыг авч байсан бол 2016 онд 988.3 тонн болж өсчээ. Иймд хогийг дахин боловсруулах шаардлага зайлшгүй тулгарч байна. Эко парк байгуулагдсанаар нийт хогны 80 хувь нь эцсийн бүтээгдэхүүн болох аж.
Энэ талаар Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Эко парк Улаанбаатар” ХХК-ны гүйцэтгэх захирал Д.Батжаргалтай уулзаж ярилцлаа.
Д.БАТЖАРГАЛ: 2027 ОНД ТАТВАРТ ЖИЛД 70 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ
-“Эко парк” төслийн хэрэгжилт ямар байна?
-Манай холбоо хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах, дахин ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага. Байгуулагдаад 12 жил болж байна. “Эко парк” төслийн хүрээнд Улаанбаатар хотын хоёр байршилд хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулж, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг БОАЖЯ-нд танилцуулан, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар батлуулаад явж байна. Бид Нийслэлийн захирагчийн албатай хамтарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд таван сараас үйл ажиллагаагаа эхлэх буюу заагдсан газраа үйлдвэрүүдээ бариад эхэлнэ.
-Нийслэлд хог боловсруулах хэчнээн үйлдвэр барихаар төлөвлөж байгаа вэ?
-Улаанбаатар хотод 20 гаруй боловсруулах үйлдвэр байгуулна. Ингэснээр 900 гаруй хүний байнгын ажлын байр бий болно. Хог булахад зарцуулдаг төсвөөс гарах зардлыг 30-50 хувиар хэмнэнэ. Мөн байгаль орчин хог хаягдалгүй болно.
-20 орчим үйлдвэр нь ямар төрлийн хогийг боловсруулах вэ?
-Барилгын материал, үнс, бүх төрлийн хуванцар, хаягдал дугуй, хаягдал масло, органик хаягдлаар дизель түлш хийх болоод хаягдал шил боловсруулах үйлдвэрүүд барина. Харин үлдсэн хаягдлыг шатаагаад гарсан үнсийг булна. Ингэснээр хогийн 80-85 хувийг шууд хаялгүй боловсруулна.
-Хаягдал боловсруулах үйлдвэрүүд баригдаж, өгөөжөө өгөхөд хэчнээн жил шаардагдах вэ?
-2020 он гэхэд үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ. Өнөөдрийн байдлаар жилдээ 1.4 сая тонн хог булдаг. Үйлдвэрүүд үйл ажиллагаанд орсноор 2030 онд гэхэд жилдээ 200 мянган тонн л хог булдаг болно. Харин 1.2 сая тонн хог нь бүтээгдэхүүн болж эдийн засагт баялаг болж орно. Монголдоо анхдагч болохоор төр засгийнхан тэр бүр ойлгохгүй байна. Өчнөөн засаг дамжин гадны хөрөнгө оруулалтаар энэ асуудлыг бүтээнэ гэж ярьсан ч өнөөдрийг хүртэл бүтээгүй. Харин баригдах үйлдвэрүүд нь дээрх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй 20 орчим компани юм.
-Улсад ямар өгөөжөө өгөх вэ?
-Төсөл бол батлагдчихсан. Батлагдсан ТЭЗҮ-ийн дагуу Нийслэлийн зураг төслийн хүрээлэн зураглалыг нь хийж, Барилга хот байгуулалтын яам хяналт тавьж, хаана байгуулагдахыг нарийн тооцоолсон байгаа. 2027 онд татварт жилд 70 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Өндөр татвар төлөхөөс гадна тэнд ажиллаж байгаа хүмүүс өөрийн гэсэн орлоготой болно. Монгол улсад шилний хаягдал шиг их юм байхгүй. Яагаад гэвэл 1989 онд Налайхын шил боловсруулах үйлдвэр хаагдсан. Энэ цагаас хойш жилдээ 25 мянган тонн шилийг гадаадаас авдаг. Тэр хэмжээгээр хог хаягдал бий болдог. Энэ асуудлыг бид цэгцэлнэ гэж бодож байгаа.
Э.ХҮДЭРБАТ: ХУВАНЦРААР БИД БАРИЛГА, ЗАМ ГҮҮРТ ӨРГӨНӨӨР АШИГЛАДАГ 50-ИАД НЭР ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭДЭГ
Нийслэлд хөглөрч буй хогийн 28.5 хувийг хуванцар эзэлдэг. Тэгвэл хуванцар хог хаягдлыг хэдийнэ боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгож эхэлжээ. “Хэв хашмал хуванцар” компанийн захирал Э.Хүдэрбаттай уулзлаа.
-Компанийнхаа талаар танилцуулахгүй юу?
-Манайх хуванцар хатуу хаягдлыг цуглуулж аваад ангилан ялгаж, хэрчиж хайлуулаад түүхий эд гаргадаг. Энэ түүхий эдээр барилга, зам гүүрт өргөнөөр ашигладаг арматур хөндийрүүлэгч, зай баригч гэх мэт 50-иад нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Өмнө нь 10 гаруй жил Солонгосоос түүхий эд оруулж ирсэн бол 2014 оноос хуванцрынхаа үйлдвэрийг байгуулж, дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангаж байгаа. Өөрөөр хэлбэл хогоо эргүүлэн ашиглаж, баялаг болгож байна.
-Ямар тоног төхөөрөмж ашиглаж байна. Өдөртөө хэчнээн тонн хуванцар боловсруулах хүчин чадалтай вэ?
-Солонгосоос оруулж ирсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашигладаг. Тэдний арга барилаар дотооддоо үйлдвэрлэж байна. Өдөртөө 5 тонн, жилдээ дунджаар 1000 тонн хаягдал хуванцар дахин боловсруулах хүчин чадалтай. Дахин боловсруулах үйлдвэр хоёр жил, хэвлэх үйлдвэр байгуулагдаад гурван жилийн нүүрийг үзэж байна.
-Хуванцар хаягдал гэхээр бидний өдөр тутам хэрэглэдэг элдэв сав суулга ордог уу. Ихэвчлэн ямар хуванцрыг ашигладаг вэ?
-“Pp” төрлийн ахуйн хэрэглээний сав буюу түмпэн, банн, сандал, сагс, шуудай, “HDP” төрлийн буюу кейтчуп, маслоны сав зэргийг ихэвчлэн дахин боловсруулна. Жишээ нь “HDP” хуванцраар шаланк, “Pp” төрлийн арматур хөндийрүүлэгч шүдээ үйлдвэрлэдэг. Зарим ахуйн хэрэглээний хуванцрыг гаднаас импортлохоос өөр аргагүйд хүрдэг. Яагаад гэвэл нефтийн үйлдвэрлэл хөгжөөгүй учраас гаднаас авдаг.
-Хог хаягдлыг бууруулах нийгмийн хариуцлагын хүрээнд хувь нэмрээ хэр оруулж байна гэж боддог вэ?
-Хувь нэмрээ оруулж байгаа. Яагаад гэвэл хог хаягдлыг дахин боловсруулахад аж ахуй нэгжүүдэд зардал их гардаг. Хамгийн өртөг өндөртэй нь ангилан ялгах. Ажлын таван өдрийн гурвыг нь ангилан ялгалтад зарцуулдаг. Өөрөөр хэлбэл 5 тонны хэмжээний ангилан ялгалт хийгээд хайлуулна гэсэн үг.
-Дахин боловсруулсан бүтээгдэхүүний зах зээл ямар байна?
-Эдийн засгийн хямралын энэ үед ашиггүй байгаа ч эргээд сэргэнэ гэж найдаж тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Бид ганц барилгын материал биш арматур хөндийрүүлэгч гэхгүйгээр хоёрдогч түүхий эдээр өөр юу хийж болохыг судалж байгаа. Сандал, хүрз, чарга зэрэг олон зүйлийг хийх боломжтой юм билээ. Бид бүтээгдэхүүнээ үндэсний стандарт болгохоор Стандарт хэмжилзүйн газартай хамтарч ажиллаж байна. Бүтээгдэхүүний даацын шинжилгээ хийх тоног төхөөрөмж Монголд байдаггүй учраас жил болгон Солонгос руу өөрийнхөө бүтээгдэхүүнийг явуулаад шалгуулдаг.
-Олон улсад бүтээгдэхүүний даацыг хэрхэн тодорхойлдог бол. Танайх уг жишигт хэр нийцдэг вэ?
-Олон улсад тогтоосон даацаас манайх давсан үзүүлэлттэй гарсан. Энэ юунд байна гэхээр ангилан ялгалт зөв хийсэнтэй холбоотой. Буруу ангилан ялгалт хийвэл амархан хугарна. Зөв хийвэл хэчнээн даац авсан ч хугарахгүй. Монголчууд өмнө нэг бол төмөр, мод, эсвэл чулуу орлуулдаг байсан. Мод, чулуу хэлбэргүй, төмөр даац авмагцаа доош суудаг. Зарим барилгын арматур нааш гараад ирчихсэн байдаг. Нүдээр харахад тэгш ч хэмжээд үзэхэд далий байх талтай. Эцсийн дүндээ хэрэглэгч хохирдог. Тэгэхээр энэ стандартыг оруулж ирсэн нь зөв. Бид зах зээлийн үнээс харьцангуй хямд зарагдаж байна.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ