Гурван хүүхдийн амийг аварсан Архангай аймгийн Цахир сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтоход өнөөдөр Хууль зүй дотоод хэргийн сайдын тушаалаар "Цагдаагийн алдар" алтан медаль гардууллаа.
Тэрбээр дөрөвдүгээр сарын 16-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа Цахир сумын Тэрхийн голын мөс цөмөрч бага насны гурван хүүхэд хөлдсөн байдалтай байхад нь амь насыг нь аварсан билээ. Түүнийг очих үед Тэрхийн голын дунд хэсэгт тогтсон мөсөн дээр гурван хүүхэд хэвтэж байсан байна.
Ус гатлан очиход долоон настай хүү мөсөн дээр хөдөлгөөнгүй, орчноо мэдрэх чадваргүй осголттой зогсож байжээ. Дөрвөөс таван насны хоёр хүү голын мөсөн дээр ухаангүй, амнаас нь цагаан хөөс гарч, бүх хувцас нь нойтон, хөлдөж, мөсөнд наалдаж осгосон байдалтай хэвтэж байсныг Цахир сумын иргэн Г.Эрдэнэбатын хамт аварч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна.
Цагдаагийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн эрдэнэт хүний алтан амийг аварсан Цахир сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтох, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн Цахир сумын иргэн Г.Эрдэнэбат нарт аймгийн Онцгой байдлын газрын хамт олноос талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсчээ.