Транспэрэнси интернэйшнл байгууллагаас жил бүр авлигын индексийг танилцуулдаг. Тус байгууллагын Монгол дахь төлөөлөгч О.Батбаяр өнөөдөр 2016 оны төсөөллийн индексийг танилцууллаа. Ингэхэд манай улс 100 онооноос 38 аноо авч, 87 дугаарт оржээ. Ингэж өмнөх оноос 15 байраар ухарлаа.
Ямайка, Лисота улсууд бидний өмнө, Замби, Индонез улсууд манай араас жагсчээ.
Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн чуулга (ДАВОС) гэх мэт нөлөө бүхий 9 байгууллага маш олон үзүүлэлтээр улс орнуудад үнэлгээ өгч, дээрх оноог тогтоодог байна.
Монгол Улс ямар оноо авч байв?
- 2012 онд 36
- 2013 онд 38
- 2014 онд 39
- 2015 онд 39
- 2016 онд 38 оноо тус тус авчээ.

Хараат бус ажиллах ёстой төрийн байгууллагууд болох шүүх, аудит, хууль тогтоох болон хэрэгжүүлэх байгууллагууд хараат байгаагаас авлигын индекс буурахгүй байна. Мөн авлигын томоохон хэргүүд шийдэгдэлгүй замхарч, ял шийтгэлгүй өнгөрдөг, авлигын улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлдэггүй зэрэг нь манай улсад хасах оноо авчирсаар байна.
2016 оны судалгаанд нийт 176 орныг хамруулжээ. Тэдний 69 хувь 50-иас доогуур оноо авсан нь иргэдийн төрийн байгууллагуудад итгэх итгэл буурсныг харуулна гэж Транспэрэнси интернэйшнл байгууллага онцолжээ. Мөн манай улсын эдийн засгийн өсөлт 17-гоос 1 хувь хүрч, огцом буурсныг түүхийн эдийн үнийн уналтаас илүүтэй авлигын хямралтай холбоотой гэж дүгнэсэн байна.
Хамгийн өндөр болон доогуур оноотой орнууд
- Дани, Шинэ Зеланд 90 оноотой
- Финлянд, Швед 89 оноотой бол
- Сомали 10,
- Өмнөд Судан 11,
- Хойд Солонгос 12,
- Сири 13 оноогоор удааллаа.