“Пак Жон Хигийн охин” гэх гуншин Пак Гын Хэгийн хамгийн хүчтэй, тэгсэн атлаа сул тал нь. Түүний аав БНСУ-ын Ерөнхийлөгчөөр таван удаа сонгогдож байсан. Анх төрийн эрхэнд гарахдаа тариачдын орныг хүлээн авсан Пак Жон Хи эдийн засгийн хөгжлөөрөө хол тасарсан, аж үйлдвэр өндөр хөгжсөн улсыг хойч үедээ хүлээлгэн өгсөн юм.
Эцэг Пак Жон Хигийнхээ нэр нөлөөгөөр улс төрд хөл тавьсан Пак Гын Хэгийн улс төрийн замнал тус улсын төрийн эрхийг барьж байсан бусад Ерөнхийлөгчийн нэгэн адил шуугиантайхан эцэс болж магадгүй байна.
Өмнөд Солонгосын ард түмэн Пак Гын Хэг огцрохыг шаардсан жагсаалыг дөрөв дэх долоо хоногтоо байгуулсан бөгөөд энэ нь тус улсад сүүлийн 20 жилдээ гараагүй хамгийн том эсэргүүцлийн жагсаал болов.
Ерөнхийлөгч Пак Гын Хэ өчигдөр ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ "Бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө намайг огцруулах эсэхийг хуульд заасан журмын дагуу Үндэсний ассамблейн шийднэ. Хэрэв хууль сахиулагчид тэргүүнгүй засаглалаас болж үүсэх ямарваа хямралыг багасгаж, эрх мэдлийг шилжүүлэх аргыг олбол төрийн эрхээс шууд татгалзана" гэж мэдэгдсэн.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ОГЦРУУЛАХЫН ТУЛД 200 ХҮНИЙ САНАЛ ХЭРЭГТЭЙ
Пак Гын Хэгийн бүрэн эрхийн хугацаа 2018 оны хоёрдугаар сард дуусах ёстой. Үндсэн хуулийн 65 дугаар зүйлд заасны дагуу хэрэв Ерөнхийлөгч эрх мэдлээ урвуулан ашигласан, хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдвол Үндэсний ассамблей төрийн тэргүүнийг огцруулах эрх мэдэлтэй.
Өмнөд Солонгосын сөрөг хүчин болох “Тобуро” нам болон Ардын намын төлөөлөгчид парламентад Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д итгэл үзүүлэх эсэх асуудлаарх санал хураалтыг ирэх сарын 2-нд явуулахаар төлөвлөж байсан.
Гэвч төрийн тэргүүний өчигдөр хийсэн мэдэгдлийн дараа санал хураалтыг ирэх сарын 9-нд явуулахаар хойшлуулж магадгүй болоод байна. Ерөнхийлөгч Пак Гын Хэ Үндсэн хууль зөрчсөн, мөн авлига хээл хахуулийн, эрх мэдлээ урвуулан ашигласан, улсын нууцыг задраасан зэрэг нь итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулах хангалттай шалтгаан гэж сөрөг хүчин үзэж буй юм.
Ерөнхийлөгчийг огцруулахын тулд Үндэсний ассамблейн 300 гишүүний 200-гийнх нь саналыг авах ёстой аж. Сөрөг хүчин Тобуро парламентад 121, харин Ардын нам 38 суудалтай. Мөн гуравдагч сөрөг хүчин болох Шударга эвслийн зургаан гишүүний дэмжлэгийг авснаар 165 саналтай болно. Үндсэн хуулиар Үндэсний ассамблейн 200 гишүүний санал төрийн тэргүүнийг огцруулах санал өгснөөр хүчин төгөлдөр болох юм.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар эрх баригч "Сэнури" намын гишүүдийн ихэнх нь мөн адил Ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулахад саналаа өгөхөөр төлөвлөж байгаа бололтой.
Гишүүдийн олонх нь төрийн тэргүүнийг огцруулахаар санал нэгдсэн бол санал хураалтын дараа Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргана. Цэцийн есөн гишүүний зургаан зөвшөөрсөн тохиолдолд Ерөнхийлөгчийг эрх мэдлээс нь огцруулах эцсийн шийдвэр гарах юм. Гэхдээ Үндсэн хуулийн цэц Пак Гын Хэ огцруулахын эсрэг шийдвэр гаргана гэж олон улсын шинжээчид үзэж байна.
Тус улсын хуульд Ерөнхийлөгчийн үүргийг Засгийн газрын тэргүүн гүйцэтгэнэ гэж заажээ. Ингэснээр дараагийн Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл эвслийн Засгийн газартай ажиллах юм.
ПАК ГЫН ХЭ ХАМГИЙН НЭР ХҮНД МУУТАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЛОО
БНСУ-ын улстөрчид элдэв дуулиан шуугианд холбогдолтой. Тэр дундаа төрийн тэргүүнүүд нь бүр ч онцгой. Нэг Ерөнхийлөгч нь /Пак Чон Хи/ бусдад алагдсан бол өөр нэг нь огцорч, цөллөгөд байсаар нас барсан. Хоёр Ерөнхийлөгч /Ро Дэ У, Чон Ду Хван/ авлига хээл хахуулийн хэргээр Шүүхээс ял сонсож, нэг нь /Но Му Хён/ хуулийнхнаас зугтаж яваад амиа егүүтгэсэн гээд л.
Харин Пак Гын Хэгийн талаарх шуугиан тэднийхээс өөр. Тэрбээр Өмнөд Солонгосын түүхэнд урьд өмнө огт тохиолдож байгаагүй сонин шалтгаанаар улс төрийн замналаа эрсдэлд оруулав. Тодруулбал тэрбээр найз нөхөд болон зөвлөгчийн орон тоон дээр ажилд авсан хүмүүсээс нь болж нэр хүндээ унагасан юм.
Өдгөө 64 настай Пак Гын Хэгийн нэр хүнд “шалдаа буулаа”. Иргэдийн дунд хамгийн сүүлд явуулсан санал асуулгаар түүний улс төрийн бодлогыг эсэргүүцэгчдийн тоо 93 хувьд хүрчээ. Тэрбээр Но Му Хёны тогтоосон дээд амжилтыг эвдлээ.
Өмнөд Солонгосын ес дэхь Ерөнхийлөгч асан Но Му Хёны нэр хүнд албан тушаалаа өгөх үед нь таван хувьтай байсан. Харин Пак Гын Хэгийн нэр хүнд дөрвөн хувьтай байна хэмээн Yonhap агентлаг мэдээллээ.