Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбат яамны газар, агентлагийн дарга нартаа хандивын үйл ажиллагаа явуулах үүргийг Сар шинийн баярын өмнө өгсөн байна. Эдийн засгийн хямрал, бэрхшээлийг даван туулах зорилготой, олон нийтийн хөдөлгөөнд оролцохыг Д.Ганбат сайд салбарынхандаа уриалжээ. Гэвч Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилчид улсад хандив өгөхөөс татгалзжээ.
Сайдын өгсөн үүргийн дагуу ИНЕГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга Т.Батжаргал дараах албан бичгийг төлөвлөсөн аж.
ИНЕГ нийт 2000 орчим ажилтантай. Нэг хүний нэг өдрийн цалин 50 мянган төгрөг гэж дунджаар бодвол улсад 100 сая төгрөг хандивлах байжээ. Энэ сарын цалинг хараахан олгоогүй байгаа тул санал авахад хандив өгөхийг зөвшөөрөн, гарын үсгээ зурсан ажилтан одоогоор байхгүй байна.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан өнгөрсөн сард 100 сая төгрөг, эдийн засагч Б.Осоргарав 10 сая төгрөг, арван адуу, алтан бөгжөө хандивласан. Иймд Сангийн яам хандивын данс нээсэн бөгөөд одоогоор 127 сая төгрөг цуглаад байгаа аж.