Эдийн засаг хямралтай байгаа өнөө үед барилга, уул уурхай, жижиглэн худалдаа зэрэг олон салбар хүндрэлтэй нүүр тулж байна.
Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос танилцуулснаар нийтийн хоолны салбарын орлого 2016 онд урьдчилсан гүйцэтгэлээр 231.4 тэрбум төгрөгт хүрчээ.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 25 (12 хувь) тэрбум төгрөгөөр өссөн дүн юм. Зоогийн газрын орлого өмнөх оноос 19 (17 хувь) тэрбум, кафеных 9 (46 хувь) тэрбум төгрөгөөр тус тус өсчээ.
Зочид буудлын салбарын орлого 2016 онд урьдчилсан гүйцэтгэлээр 135 тэрбум төгрөг болжээ. Өмнөх оныхоос 1.5 (1 хувь) тэрбум төгрөгөөр өссөн бол тус салбарын зардал 273 тэрбум төгрөгт хүрч, хоёр дахин өсчээ.