Үндэсний лигийн маш сонирхолтой нэгэн цуврал бол баруун бүсийн аваргын төлөөх Архангай Алтан Дорнодын дайчид болон Ховд Алтайн Аргаль багуудын тулаан юм.
Цувралын тав дахь тоглолт өчигдөр болж Үндэсний лигийн бас нэгэн чимэг болсон тоглолт байлаа.
Тоглолтын эхний хагаст Архангай Алтан Дорнодын дайчид онооны давамгайллыг 15 болгон холдуулсан ч өмнөх тоглолтын адил дүр зургаар Ховд алтайн Аргаль баг оноог ойртуулсан юм.
Allan Thomas болон Б.Болдбаатар гэсэн тоглогид өөрийн шилдэг тоглолтоо гаргаснаас гадна, Donald Lawes мөн гайхалтай байсан юм.
Тоглолтын хоёрдугаар хагас ёстой л ордонг доргиож байсан гэхэд болно. Robert Turner болон Donald Lawes нарын ээлж дараалсан хүчтэй тохолтууд, Ц.Азбаяр, Э.Цэвэлдорж нарын дараалсан холын зайн шидэлтүүд үзэгчдийн цөсийг нь хөөргөж байлаа.
Тоглолтын сүүлийн 30 секундэд Donald Lawes самбараас бөмбөг аван сагсан дамжуулалт өгсөн ч бөмбөгийг Robert Turner таслан хоёр оноо болгосноор Дайчид цувралын тав дахь тоглолтонд хожил байгуулж Үндэсний Лигийн баруун бүсийн аваргаар тодорлоо.
Тоглолтонд M.Hammonds шилдэг нь байж 24 оноо, 12 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн багаа тэргүүлсэн.
R.Turner 23 оноо, 10 самбараас бөмбөг авалт, Э.Цэвэлдорж 21 оноо, Г.Баттөр 11 оноо, 8 оновчтой дамжуулалт тус тус гүйцэтгэн багтаа тусаллаа.
Харин Алтайн Аргаль багаас Donald Lawes 28 оноо, 12 самбараас бөмбөг авалт, 2 хаалт гүйцэтгэсэн бол, Б.Болдбаатар 25 оноо, 10 самбараас бөмбөг авалт, Ц.Азбаяр 17 оноо, 5 холын зайн шидэлт, Allan Thomas 16 оноо, 7 оновчтой дамжуулалт, 5 самбараас бөмбөг авалт, Д.Мөнхтүвшин 16 оноо, 6 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн ч баг нь хожигдол хүлээлээ.
Ингэснээр Ховд Алтайн Аргаль болон Эрдэнэт Икон багууд Үндэсний Лигийн хүрэл медалын төлөө тоглох эрхтэй болж байгаа.
Үндэсний аваргын төлөө Сүхбаатар Альяанс-тех болон, Архангай Алтан дорнодын Дайчид багууд шалгарлаа.