“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярын өмнө өнгөрсөн жил малч ухаан, арга туршлагаараа манлайлсан улсын аварга малчид хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, төрийн өндөр шагналаа гардаж байна.
Салбарын сайд П.Сэргэлэн өнгөрсөн хоёр өдөр Өвөрхангай аймгаас төрсөн улсын аварга малчдад “Улсын аварга малчин” цол тэмдэг, улаан халзтай өргөө цагаан гэр, мөнгөн цом, энгэрийн тэмдэг, өргөмжлөлийг гардууллаа.
21 аймаг, нийслэлээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн материалыг 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж,
- 103 малчныг “Улсын аварга малчин”,
- 5 малчныг “Улсын хошой аварга”,
- 5 саальчныг “Улсын аварга саальчин”,
- 5 фермерийг “Улсын аварга фермер”,
- 12 аж ахуйн нэгжийг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”,
- 21 иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгаруулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн.
Энэ шийдвэрийн дагуу цол тэмдэг, шагналыг сар шинийн баяраас өмнө малчны хотонд нь гардуулж байгаа билээ.

900 ГАРУЙ МАЛЧИН ӨРХӨӨС ТОДОРСОН АВАРГА МАЛЧИН Д.ГАНБАТ
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд ажиллаж, сумын төвөөс зургаан км гаруй зайд өвөлжиж буй Даржаагийн Ганбатад Улсын аварга малчин цолыг нь гардууллаа. Есөнзүйл сумын хувьд нийт 218 мянган малтай, 900 гаруй малчин өрхтэй. Хоёр мянга гарсан малтай хүн ганц Д.Ганбатынх бол мянгат малчин 40 орчим байдаг аж. Сумын хувьд хонь голчлон үржүүлдэг байна.
Д.Ганбат дөрөв дэх үеийн малчин бөгөөд 38 жил таван буянаа өсгөн үржүүлж байна. Өнгөрсөн жил мал тооллогоор хоёр мянга гаруй мал тоолуулсан бөгөөд Есөнзүйл сумаас төрөн гарч буй гурав дахь аварга малчин юм. Салбарын сайдаас гадна Өвөрхангай аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга нар өргөмжлөл, өвөлжөөний тэмдэг, нутаг усныхаа бүтээгдэхүүний дээжийг гардуулсан юм.
Д.Ганбат Улсын аварга малчин цолоо гардах үеэрээ “Би 1979 онд илгээлтийн эзэн болж адуу авч мал маллаж эхэлсэн. Өвөг дээдэс маань бүгд малчин байсан. Миний мэдэхээр дөрөв дэх үеийн малчин нь би байгаа юм. Манай нутагт маллагаа шаарддаг хэдий ч ямар ч малд тохиромжтой. Энэ жилийн хувьд өвөлжилт цас багатай сайхан байна. Миний хувьд 20 гаруй жил оторт явж байгаад сүүлийн үед суурин байна. Хоёр хүү маань хотод сургуульд сурдаг хэдий ч хавар, намрын цагт ирж бидэнд тусалдаг малчин хөвгүүдтэй. Сум, аймгийнхаа аварга малчнаар удаа дараа шалгарч байсан. Харин өнөөдөр төрийн хүндтэй шагнал хүртсэндээ баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Д.Ганбатынх малдаа зориулан хонь, тугалтай үнээ, сувай үхрийн саравч барьж, түлшний аргалаа нямбайлан бэлдсэн байлаа. Энэ их ажлыг амжуулахын тулд гурван туслах малчныг цалинжуулдаг. Нөр их хөдөлмөр, малын буян заавал эргэж ирдэг гэдгийг тэрбээр залуу малчдад захиж байв.

МАЛЫН ТООНД БУС ЧАНАРТ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ
Тавь гаруй жил олгож буй энэ хүндтэй шагналын нэрийг энэ жилээс хуучин нэршил буюу “Улсын аварга малчин”-аар нь энэ жилээс дахин нэрлэж буй юм. Мөн эртний уламжлалаа сэргээн улаан халзтай өргөө цагаан гэрээр аварга малчдаа урамшуулж байгаа гэдгийг П.Сэргэлэн сайд хэлж байв.
Түүний дараагийн зочилсон айл бол Хайрхандулаан сумын малчин, Монгол Улсын Манлай уяач Б.Отгоннасангийнх байв. Түүний хувьд удам дагасан сайн малчин бөгөөд нутаг усандаа морь уядаг гэдгээрээ нэртэй нэгэн аж.
Гэр дүүрэн шагнал, цолтой, тал дүүрэн адуутай тэрбээр 1992 оноос эхлэн адуу маллаж эхэлсэн. Харин өнөөдөр дөрвөн төрөлд малаа өсгөж, улмаар улсын аварга малчин цол тэмдэг хүртжээ. Малын тоо гэхээс чанарт илүү анхаарал тавих болсон энэ цаг үед тэрбээр жилээс жилд малынхаа чанарыг сайжруулахад анхаарал хандуулдаг гэдгээ хэлсэн юм. Хүн амын нягтаршил их, малын тоо толгой ихтэй тус аймгийн хувьд бэлчээрийн хомсдлын асуудал гарсаар байгаа аж. Хэдий тийм ч нөр их хөдөлмөр, уйгагүй зүтгэл үр дүнгээ өгдөг гэдгийг Б.Отгоннасан хэлж байв.

МОНГОЛЫН МАЛ СҮРЭГ БОЛ ЭЛСЭН ЦӨЛ ДЭХ ЦЭНГЭГ БУЛГИЙН УС
Өвөрхангай аймгийн хувьд 2016 онд 5 сая 208 мал тоолуулж, улсдаа мал сүргийн тоогоор сүүлийн хоёр жил тэргүүлж буй бөгөөд энэ жил Улсын хошой аварга малчин нэг, Улсын аварга малчин 7 төрөн гарчээ. Ингээд аймгийн хэмжээнд 60 аварга малчинтай болсон байна. Тус аймгаар овоглосон аварга малчдын хотонд зочилж, төрийн хүндэтгэлийг үзүүлсэн ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн,
-Монгол Улсын хувьд мал аж ахуйн салбар бол манай эдийн засгийн хөгжлийн гол суурь салбарын нэг. Малчид маань эцэг эхээс өвлөгдөж ирсэн мал сүргээ уйгагүй хөдөлмөрийн шимээр өсгөн үржүүлж байна. Ингээд энэ жил манай мал сүргийн тоо түүхэндээ анх удаа 60 сая давсан. Малчин хүн бол мянган мэргэжлийн эзэн гэдэг. Тэгэхээр улсын аварга малчин бол энэ мянган мэргэжлийн эзэн юм. Улс орон, аймаг сум, нутаг усандаа нэр хүндтэй, ард түмэндээ халамжтай, түшигтэй сайхан малчид, гэр бүлийнхээр зочилж, хүндэтгэл үзүүлсэндээ баяртай байна.
Монгол Улсын эдийн засаг цаашид малчдынхаа хүч хөдөлмөр дээр мөнхөд оршин тогтноно. Монголын мал сүрэг бол элсэн цөл дэх цэнгэг булгийн ус шиг цэвэр, органик бүтээгдэхүүн гэдгийг дэлхий даяар мэддэг болсон. Тиймээс манай улсын ирээдүйн хөгжлийн чиг хандлага мал аж ахуй, хөдөө аж ахуй уруугаа чиглэж байна гэдгийг аварга малчны хотноос хэлж байгаадаа баяртай байна. Төрийн зүгээс цаашид малчдаа дэмжиж, хамтран ажиллаж мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний чанар, үнэлгээг сайжруулах болно. Дэлхийд хамгийн сайн чанартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг санал болгох эрхэм зорилготой ажиллаж байна” гэдгээ хэлсэн юм.