Туркийн буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод 10 эмнэлгийн барилга барих төслийн талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Турк Улсын Истанбул хотын Хурлын төлөөлөгч, Захирагчийн ахлах зөвлөх Хакки Турунч нар ярилцжээ. Тодруулбал, нийслэлд есөн өрхийн эрүүл мэндийн төв, 1 Диализын төв барихаар төлөвлөж байна.
Төслийг дөрөвдүгээр сарын эхээр буюу барилгын улирал эхэлмэгц эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаагаас гадна эмнэлгийн барилгын ажлыг Монголын компаниудаар гүйцэтгүүлэхийг Истанбул хотын Захирагчийн ахлах зөвлөх Хакки Турунч хэллээ. Мөн Диализын төв 10 аппараттай байхаар төсөлд тусгажээ.
Өрхийн эрүүл мэндийн төв болон Диализын төвийн барилга барих газрыг нийслэлийн зүгээс бэлдсэн байна. Тодруулбал, Диализын төвд Хан-Уул дүүрэгт 5000 м2 талбай, 9 өрхийн эрүүл мэндийн төв тус бүрт 1000 м2 талбай захирамжилсан гэв. Өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд 600 мкв талбайд төвийн барилга, 400 мкв нь ногоон байгууламж бүхий орчны талбай байна гэж тооцсон байна.
Туркийн талын тооцоолсноор нэг өрхийн эрүүл мэндийн төв зургаан эмчтэй. Эмч тус бүр 1800-2000 иргэн буюу нийт 12 мянган иргэнд үйлчлэх хүчин чадалтай гэж тооцоолжээ.