2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд УИХ-д суудалтай улс төрийн намуудаас нэр дэвшигчид тодорч эхэллээ.
Өчигдөр болсон МАН-ын Бага хурлаар М.Энхболд 85 хувийн санал авч, тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон.
АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах санал асуулга мөн л өчигдөр явагдсан бөгөөд УИХ-ын гишүүн асан Х.Баттулга хамгийн өндөр буюу 2740 оноогоор тэргүүлэв. Энэ сарын 6-нд болох АН-ын Их хурлаар нууц санал хураалт явуулж, баталснаар тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй болно.
Харин парламентад суудалтай гуравдагч хүчин болох МАХН-аас хэн нэрээ дэвшүүлэх бол гэдэг асуудал олны анхаарлын төвд байна. МАХН-ын хувьд мөн л энэ сарын 6-нд буюу бямба гарагт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ эцэслэн тодруулна.
МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын намтар
Төрсөн он: 1964 оны 7 дугаар сарын 19-ний өдөр,
Төрсөн газар: Улаанбаатар хот,
Боловсрол:
- 1982 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр лаборатори дунд сургууль,
- 1987 онд Монгол Улсын Их сургуулийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн,
- 1996 онд Япон улсад Төрийн захиргааны байгууллагын удирдлага, зохион байгуулалтын асуудлаар мэргэжил дээшлүүлсэн,
- 1998 онд ХБНГУ-д Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн,
- 2000 онд Эдийн засгийн магистр,
- 2002 онд НҮБ-ын Олон улсын мэдээлэл зүйн Академийн жинхэнэ гишүүн,
- 2003 онд БНСУ-ын Гуан-Үн их сургуулийн төрийн захиргааны Хүндэт доктор,
- 2006 онд Орхон их сургуулийн Хүндэт доктор,
Ажил эрхлэлт:
- 1987-1989 онд Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагч,
- 1989-1991 онд Нийтийн аж, ахуйн үйлчилгээний яамны төлөвлөлт аж ахуйн механизмын хэлтэст мэргэжилтэн,
- 1991-1992 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга,
- 1992-1996 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч,
- 1996-1998 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга,
- 1999-2005 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч,
- 2005 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2006-2007 онд Монгол Улсын Ерөнхий сайд,
- 2007-2012 онд Монгол Улсын Шадар сайд,
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга,
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын дарга.
Улс төрийн сонгуульт ажил:
- 1990 онд Монгол Ардын Намд элссэн,
- 1991-1992 онд Нийслэлийн МАН-ын 214 дүгээр үүрийн дарга,
- 1992-1997 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга,
- 1997-2006 онд Нийслэлийн МАН-ын хорооны дарга,
- 2005-2007 онд Монгол Ардын Намын дарга,
- 2007-2012 онд МАН-ын нарийн бичгийн дарга,
- 2013 оноос МАН-ын дарга
- 1998 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн,
- 1997 оноос МАН-ын Бага хурлын гишүүн,
- 1995 онд “Залуучууд хөгжил төв”-ийн үүсгэн байгуулагч,
- 1997 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо буюу одоогийн Нийгмийн ардчилал, монголын залуучуудын холбоог үүсгэн байгуулагч,
АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын намтар
Төгссөн сургууль, мэргэжил:
- 1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургууль
- 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль Зураач мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
- 1979 - 1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин
- 1982 - 1990 онд Дүрслэх урлагийн байгууллагад зураач
- 1990 - 2004 онд "Женко" ХХКомпаний Ерөнхий захирал
- 1997 - 2004 онд "Баянгол зочид буудал" ХКомпаний гүйцэтгэх захирал
- 1999 - 2004 онд "Мах Импекс" ХКомпаний гүйцэтгэх захирал
- 2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2008 - 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд
- 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012 -2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012 -2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд
- 2016 оноос "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн хөтлөгч, зургийн дарга, Монголын Ардчилсан Холбооны Даргаар ажиллаж байна.