Монгол Улс Манжийн ноёрхлоос салж Монгол Улсаа байгуулж тусгаар тогтнолоо зарласны дараахан буюу олноо өргөгдсөний 1912 оны хоёрдугаар сарын 9-нд Богд хаан зарлиг гаргаж Их хүрээ гэдэг нэрийг Нийслэл хүрээ хэмээн тунхагласан юм билээ.
Монголчууд тэр цагаас өмнө төв хот буюу нийслэлтэй байсан гэдэг утгаар авч үзвэл нийслэл хүрээ гэж зарласан нь нийслэлээ сэргээн байгуулсан гэсэн хэрэг бөгөөд энд Богдын Засгийн газар, яамд төвлөрч байгаагийн учир бусад суурин газруудаас онцгойлон ялгаж нэрлэсэн нь энэ юм. Богдын Засгийн газрын анхдугаар хуралд нутаг нутгаас сонгуулиар сонгогдож ирсэн сүм хийд, ардын төлөөлөгчид асуудлыг олон талаас нь хэлэлцсэн гэдэг. Янз бүрийн санал ч гарч байж. Бүр Ар Бээжин гэж нэрлэе гэсэн санал хүртэл дэвшигдэж байсан байна.
Зарим төлөөлөгчид нийслэл гэхээр л Бээжин гэж ойлгосон юм биз. Хэдийгээр их өргөөний нэр Нийслэл хүрээ болсон тэр үйл явдал Монгол Улсын нийслэлийн түүхийг эхлүүлсэн гэж үзэх учиргүй ээ. Зарим түүхчид нийслэл хүрээ нь Монгол төрийн голомт гэдэг утгаар өргөө бол нийслэл гэж тайлбарлахыг оролддог. Тэгвэл биш юм. Монголын анхны нийслэл бол Хар Хорум байсан. Харин Хубилай хааны үед Моннголын эзэнт гүрний нийслэл Бээжинд төвлөрсөн удаатай.
Тэгээд хятад дахь Монголын ноёрхол унахад эргээд Хар Хорумд төвлөрсөн байдаг. Түүхийн энэ гуйвалтгүй үнэний учир нийслэлийн түүхийг 370 гаруй жилээр авч үздэг. Их Монгол уулын бэлд Ширээ цагаан нуурын хөвөөнд өргөө хот байгуулагдаж шаваа тавьсан гээд л. Түүнээс хойш Богдын өргөө, хүрээ түүхэнд 30 шахам удаа нүүж 1700-гаад оны сүүлчээр одоогийн Улаанбаатар хот байгаа энэ Алтан тэвшийн хөндийд сууршсан билээ.
Тухайн үед бүхнийг Богдтой холбож ярьдаг, сэтгэдэг байжээ. Гэтэл 1924 оны тавдугаар сард Богд хаан таалал төгссөн. Гэвч Богдын нэр нөлөө хэвээр учир IX богдыг тодруулах асуудал яригдаж байлаа. Үүнтэй зэрэгцээд нийслэлийг шинэчлэн зохион байгуулах сэтгэлгээ давамгайлж 1925 онд Улаанбаатар хотын захиргааг байгуулсан түүх ийн өгүүлдэг ч 1912 оны Богдын зарлиг нь Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан том үйл явдал ажээ.
Д.Надмид