“Оюу толгой” компани энэ сарын 31-нд ханган нийлүүлэгчдийн форум зохион байгуулахаар төлөвлөжээ. Форумд оролцох хүсэлтэй нийлүүлэгчдийг бүртгэж байна.
Тус форумийн үеэр “Оюу толгой” ХХК уурхайн ашиглалтын турш хэрэглэх бараа, үйлчилгээний дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгох зорилтууд, хэрэгжүүлэх арга замууд, боломжуудаа танилцуулдаг. Мөн “Оюу толгой” ХХК-тай хэрхэн хамтран ажиллах, компанийн зүгээс гэрээлэгчдэд тавих шаардлагаа танилцуулах аж.
Монгол Улсад бүртгэлтэй, татвар төлдөг, нэмүү өртөг бий болгодог, дотоодын ажиллах хүчин бүхий гадаадын ханган нийлүүлэгчид болон Үндэсний ханган нийлүүлэгчдээс хийсэн худалдан авалтын нийт хувь хэмжээ 2015 онд 79 хувьд хүрчээ.
Компанийн ажиллах хүчний 50-иас дээш хувийг Монгол иргэн эзэмшдэг, Монгол Улсад бүртгэлтэй, үндэсний ханган нийлүүлэгчдээс хийж байгаа худалдан авалтын дүн ч нэмэгдсэн байна.
Мөн 2010 оноос хойш Өмнөговийн ханган нийлүүлэгчидтэй хийсэн худалдан авалтын үнийн дүн байнга өсөж, 2015 онд 66 сая ам.долларт хүрчээ.