Нийслэлийн хэмжээнд шинээр барих сургууль, цэцэрлэгтэй холбоотой асуудлаар Нийслэлийн Боловсролын газрын Сургалт, арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуулаас тодрууллаа.
-Нийслэлд Энэтхэг Монголын хамтарсан сургууль байгуулах тухай ярьж байгаа. Энэ ажил хэзээнээс эхлэх вэ. Мөн нийслэлд шинээр баригдах сургууль, цэцэрлэгийн талаарх мэдээллийг өгөөч?
-Энэтхэг, Монголын хамтарсан сургууль барих тухай тодорхой мэдээлэл бидэнд ирээгүй байна. Энэ асуудал хоёр улсын Засгийн газар хооронд яригдсан бол хөрөнгө мөнгө нь шийдэгдээд ирэхээр газрын асуудлаа ярих байх. Харин бидний хувьд, сургууль, цэцэрлэгийг хороонд нь барья гэсэн бодлого барьж байна. Ялангуяа бага сургуулийн хүүхдүүдийг хол зөөхгүйгээр гэрээсээ 500 метр яваад сургууль, цэцэрлэгтээ ирдэг байхаар зохицуулж байна. “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор” төслийн хүрээнд 72 цогцолбор барина. Үүнээс арваад цогцолбор нь баригдаад явж байна.
-Хотын захын дүүргүүдэд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу байдаг. Сургууль, цэцэрлэгүүдийг хаана барихаар төлөвлөсөн бэ?
-Нийслэлийн Боловсролын газраас нийт сургуулиудынхаа насжилтыг гаргасан. Зарим сургууль, цэцэрлэгүүд насжилт өндөртэй байна. Хэдийгээр бид жилд 10, 20 цэцэрлэг бариад байгаа ч гэсэн энэ ажил маань нийслэлийн хүн амын өсөлтөө гүйцэхгүй байна.
Нөгөөтэйгүүр, Мэргэжлийн хяналтын газраас шаардлага хангахгүй гээд актласан сургууль, цэцэрлэгүүдийг нураах, хөрөнгө мөнгө нь шийдэгдэхгүйгээс ашиглалтад орохгүй байх зэрэг хүндрэл байгаа учраас бид цэцэрлэгийг ээлж дараатай барьж байна. Мөн хүн ам ихээр сууршиж байгаа зарим газарт сургууль, цэцэрлэг барих гэхээр газар нь олдохгүй байгаа хороо, дүүрэг олон байна.
Тиймээс бид тухайн газарт шинэ цэцэрлэг барихаас илүүтэй, хуучны суурь сайтай, дээш нь өндөрлөх боломжтой сургууль, цэцэрлэгүүдийг давхарлах, өргөтгөх бодлого барьж байна. Энэ ажил нь хөрөнгө мөнгө бага шаардаж байгаа. Тиймээс бид цаашид нийслэлийн хэмжээнд өргөтгөх боломжтой сургууль, цэцэрлэгийн жагсаалтыг гаргасан. Хороо болгонд нэг цэцэрлэгтэй болох бодлого барьж байна.
Б.Туул