Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж VI удаагийн Азийн Оюутны Аварга шалгаруулах тэмцээний аварга залуучуудын шигшээ баг, Азийн элсний наадмын мөнгөн медальт сагсан бөмбөгийн баг тамирчдыг Төрийн ордонд өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Ерөнхийлөгч 2015 оны наймдугаар сарын 13-нд 144 тоот багийн спортыг дэмжих зарлигийг гаргасан билээ.
Уулзалтын эхэнд МҮСБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С. Тулга:
2016 он гарсаар манай сагсан бөмбөгчид өсвөр үеэс авахуулан амжилт арвин байлаа. Олон улсын зургаан тэмцээнд оролцсноос таван тэмцээнээс нь медаль хүртлээ. Бүх Оросын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, зургадугаар сард Австри улсад болсон "United World Game"-д U16 насны баг хүрэл медаль, есдүгээр сард Улаанбаатар хотноо Азийн оюутны VI аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, аравдугаар сард Вьетнамд болсон Азийн элсний наадмаас мөнгөн медалийг тус тус хүртсэн талаараа ярилаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Спортынхон, сагсан бөмбөгчдийн гаргасан амжилтаар бахархаж байгаагаа илэрхийлэн, Монгол Улсад багийн спорт хөгжихгүй гэдэгтэй би санал огт нийлдэггүй. Монгол хүн онцгой гентэй тул багийн спорт хөгжих бүрэн боломжтой гэж үздэг" хэмээн онцлов.
Багийн спорт, сагсан бөмбөг амжилтын нууц юундаа байна, цаашид хийх шаардлагатай зүйлс юу байгаа талаар МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулгаас Ц.Элбэгдорж ерөнхийлөгч асуулаа.
С.Тулга хэлэхдээ бид 12 жил идэвхтэй ажиллахдаа улсаас нэг ч төгрөгний дэмжлэггүй өөрсдийн менежментээр бие даан ажилласаар ирсэн, улсад 40 гаруй сая төгрөгний татвар төлсөн байдаг. 26 жилийн өмнө Монгол Улс социализмаас капитализм руу системийн өөрчлөлтийг хийсэн боловч спортын салбар систем хуучнаараа байна.
Азийн наадамд БНАСАУ-ын Үндэсний шигшээ баг манай багийг 20 гаруй онооны зөрүүтэй хожиж байсан бол өнгөрөгч есдүгээр сард манай Залуучуудын шигшээ баг БНАСАУ-ын шигшээ багийг хожсон. Биеийн спортын тухай хуулийн зарим зүйл заалтуудыг өөрчлөн, дэлхий жишигтэй нийцүүлбэл спортууд төрөөс хамааралгүй биеэ даан хөгжих боломж дүүрэн байгаа гэж үздэг.
Холбогдох хуулиудад санал хүргүүлэх хүсэлтэй байна. НБА-д тоглож байснаас эхлээд 45 гаруй легионер тамирчин Монгол Улсад ирж тоглосон. Багийн эзэд, дэмжигч спонсор байгууллагууд гээд олон хүний хүч туслалцаагаар менежмент зөв явагдаж байгаа учир эдгээр амжилтуудыг гарч байгаа. Монгол Улсын нийт нутаг дэвсгэр 21 аймаг, 331 суманд өсвөрийн хүүхдээс авахуулан хамарсан төсөл хэрэгжүүлэх, Үндэсний шигшээ багтай болох хүсэлтэй байгаагаа Төрийн тэргүүнд уламжлав.
Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж "Үндэсний шигшээ баг байгуулах, хүүхэд залуусыг хамарсан өргөн хэмжээний тэмцээн, төслийг дэмжин ажиллана. Холбогдох хуулиудад оруулах өөрчлөлт, саналаа хүргүүлээрэй. Дэлхийн спортын менежментийн жишгийн дагуу өмсгөл худалдахаас авахуулан шинэлэг менежмент нэвтрүүлэх хэрэгтэй. Зах зээлийн худалдан авагчийн тоо гэх мэт хүндрэлтэй асуудлууд байгаа ч хэцүү, бэрхшээлгүй ажил гэж байхгүй.
Монгол хүн багаараа ажиллаж чадахгүй гэдэгт итгэдэггүй, үүний гэрч болж сагсан бөмбөгчдийн амжилт чухал гэрч болж байгаад баяртай байна хэмээв.
Азийн аваргын төлөөхбүх тамирчид гарын үсэг зурсан тоглолтын бөмбөг болон оюутан залуучуудын шигшээ багийн 4 дугаартай өмсгөлийг Ерөнхийлөгчид гардуулан өглөө.