Өндөрт мандсан тэргэл сарны зургийг авч найзуудтайгаа хуваалцмаар үе байдаг л биз дээ. Гэвч гар утсаа гаргаж ирээд авсан зураг зүгээр нэг цагаан бөмбөлөг шиг болдог гэмтэй.
Учир нь гар утасны дуран өргөн өнцөгтэй байдаг болохоор хамгийн тод зүйл дээр бус эргэн тойрны харанхуй тэнгэр дээр гэрэл мэдрэх горим ажиллаж байдаг.
Тэгвэл Wired сэтгүүлийн “Гар утсаараа од, сарны зураг хэрхэн авах тухай” нийтлэлд дараах аргуудыг дурджээ.
Сарны зураг авах
Гэрлийн бохирдолтой газраас хол байх тусам танд сарны зураг авахад хялбар байх болно. Камерын дуранг зөөлөн алчуураар цэвэрлэж, хөдөлгөөн оруулахаас сэргийлэн камерын хөл ашиглаарай.
Түүнчлэн чичиргээ оруулахгүйн тулд чихэвчээ удирдлага болгон ашиглаж болно. Ингээд iPhone ашиглаж байгаа тохиолдолд саран дээр фокус тааруулаад, “brightness”-ийг нь бууруулахад хангалттай.
Оддын зураг авах
Дэлхий өөрийн тэнхлэгээ тойрон эргэдэг болохоор тэнгэрт харагдах оддын хөдөлгөөн нумарч харагддаг. Энэ төрлийн зургийг авахын тулд хөшигний хурд удаан, ISO өндөр байх хэрэгтэй.
iPhone-ийн хувь The NightCap Pro хэмээх $1,99-ийн үнэтэй аппликейшн хэрэглэхэд хамгийн хялбар. Андроид дээр Open Camera гэж аппликейшн бий. Ингээд сарны зураг авч байгаатай адилаар гэрлийн бохирдол, хөдөлгөөн, чичиргээнээс сэргийлэх аргуудыг ашиглаарай.