БНХАУ-ын эрх баригчид нүүрсний гурван том цахилгаан станц байгуулахаар төлөвлөж байна.
Тус улсын эрчим хүчний салбар бүхэлдээ төрийн мэдэлд байдаг. Энэ салбарт шинэчлэл хийхийг зорьж байгаа юм.
Шинээр нүүрсний цахилгаан станц барих ажилд найман компани оролцоно. Тэдний нийт хөрөнгө 855 тэрбум ам.долларт хүрэх юм байна. Эдгээр компани дараах байдлаар нэгдэн, цахилгаан станц барих үүрэг хүлээжээ.
- Хуадиан (Huadian) болон Гуодиан (Guodian) корпорац. Эдгээр нүүрсний цахилгаан станцын нэгдэлд Хятадын Үндэсний цөмийн корпорац нэмэгдэж болзошгүй. Энэ корпорац манай урд хөршийн цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч, хоёр дахь том компани. Энэ гурван компани хамтарснаар 297 гигаваттын хүчин чадалтай эрчим хүч үйлдвэрлэх, 295 тэрбум долларын хөрөнгөтэй шинэ компани бий болно.
- Датан (Datang) нь БНХАУ-ын хамгийн том 5 цахилгаан станцын нэг юм. Хятадын цөмийн эрчим хүчний ерөнхий корпорац (улсынхаа хамгийн том цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч), Шинхуа групп хамтран дараагийн нэгдлийг бий болгоно. Шинхуа групп Хятадын хамгийн том нүүрс олборлогч, тээвэрлэгч мөн үйлдвэрлэгч юм. Эдгээр гурван компани хамтарснаар үйлдвэрлэх эрчим хүчний хүчин чадал нь 241 гигаватад хүрч, нийт хөрөнгө нь 302 тэрбум ам.долларт хүрнэ.
- Хуанэн (Huaneng) бол Хятадын нүүрснээс эрчим хүч гарган авдаг, хамгийн том цахилгаан станц. Тэд төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпорацтай хамтрах төлөвтэй байна. Энэ корпорац Төрийн цөмийн эрчим хүчний технологийн корпорацийг ч эзэмшдэг. Төрийн цөмийн эрчим хүчний технологийн корпораци нь гурав дахь үеийн, цөмийн реакторуудтай аж. Эдгээр компани 262 гигаватын эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай болж, 253 тэрбум ам.долларын хөрөнгө нэг дор төвлөрнө.
Эх сурвалж: www.powerengineeringint.com