Хонконгт өнгөрсөн ням гарагт Сонгогчдын коллеги нууц санал хураалт явуулж, хотын даргаа томилжээ.
Тус албанд гурван нэр дэвшигч өрсөлдсөн байна. Тухайлбал, одоогийн гүйцэтгэх засаглалын тэргүүний орлогч Кэрри Лам, Сангийн сайд асан Жон Цанг, Давж заалдах шатны шүүхийн шүүгч асан Ху Госин нар аж.
Сонгуулийн төв хорооны мэдээлснээр Кэрри Лам 777 санал авснаар ирэх таван жил Хонконгийн даргаар ажиллахаар болж байна.
Тэрбээр тус хотын анхны эмэгтэй дарга, мөн 1997 оноос хойш Хонконг Их Британийн эзэмшлээс гарснаас хойших дөрөв дэх Гүйцэтгэх засаглалын тэргүүн болж байгаа юм.
Кэрри Ламын гол өрсөлдөгч байсан Жон Цанг 365 санал авч удаалжээ. Харин гурав дахь нэр дэвшигч Ху Госин ердөө 21 санал авсан аж.
Эдүгээ 59 настай Кэрри Лам нь Хонконгтоо хоёр дахь хүнд тооцогддог байна. Дээрх сонгуульд түүнийг Хятадын эрх баригчид дэмжиж байсан тул ялах магадлал нь тодорхой байсан талаар ажиглагчид онцолжээ.
Кэрри Лам нь 2012-2017 оны нэгдүгээр сарын дунд хүртэл хотынхоо гүйцэтгэх засаглалын орлогч даргаар ажиллаж байв.
Харин хоёр дахь нэр дэвшигч болох Сангийн сайд асан Жон Цангийн хувьд ардчиллыг дэмждэг гишүүд түүнд илүүтэй санал өгчээ. Тэрээр мөн ард иргэдийнхээ дунд нэлээд нэр хүндтэй юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр Хятадын эрх баригчдын зарим нь түүнийг сонгуульд өрсөлдөхгүй байхыг санал болгож байжээ.
Хонконгийн шинэ даргаар ажиллахаар болсон Кэрри Лам мэдэгдэхдээ “Миний нэн тэргүүний зорилго бол үзэл бодлын зөрчилдөөнөөс талцаад буй Хонконгийг нэгтгэж хөгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэх болно” гэжээ.
Хонконгийн одоогийн гүйцэтгэх засаглалын тэргүүн Лян Жэньин ялалт байгуулсан Кэрри Ламд баяр хүргэн, ямар ч саад бэрхшээл үзүүлэлгүйгээр албан үүргээ шилжүүлэн өгөхөө амласан байна.
Лян Жэньин өнгөрсөн онд дээрх сонгуульд “гэр бүлийн шалтгаан”-ы улмаас өрсөлдөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байв. Мөн тэрээр ойрын хугацаанд Хятадын Засгийн газар руу Сонгуулийн төв хорооны эцсийн дүнг илгээхээ онцолжээ.
Дашрамд дурдахад, Лян Жэньин гуравдугаар сарын 13-нд албан тушаал ахиж, Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Бүх Хятадын хорооны орлогч даргын албанд томилогджээ. Хонконгийн Гүйцэтгэх засаглалын тэргүүний бүрэн эрхийн хугацаа ирэх долдугаар сард дуусгавар болох тул хугацаа дуустал давхар албан тушаал хаших гэнэ.
КЭРРИ ЛАМ ГЭГЧ ХЭН БЭ?
Хонконгийн их сургуулийн нийгмийн шинжлэх ухааны факультетийг дүүргэсэн тэрбээр 1980 оноос төрийн алба хашиж иржээ.
Засгийн газар болон бусад төрийн байгууллагууд нэлээд дээгүүр алба хашиж байсан тэрээр 2007-2012 онд Хонконгийн хөгжлийн асуудлаарх сайдаар ажиллаж байв.
Дараа нь нутгийн засаг захиргааны ерөнхий сайдын албанд томилогджээ.
Англи хэлийг гаргууд эзэмшсэн Кэрри Лам нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг байна.
Автономит засаглалтай Хонконгийг “Нэг улс- хоёр тогтолцоо” гэсэн зарчмаар удирддаг билээ. 2047 он хүртэл энэ зарчмыг баримталсаар байх гэнэ.
СОНГОГЧДЫН КОЛЛЕГИ НУУЦ САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛАВ
Хонконгийн засаг захиргааны дээд албан тушаалтныг Сонгогчдын коллегиор сонгодог байна.
2016 оны арванхоёрдугаар сард тус коллегийг байгуулсан бөгөөд одоогийн байдлаар 1194 гишүүнтэй аж.
Тэдний дунд санхүү, аж үйлдвэр, шинжлэх ухаан, шашин, нийгмийн төр зүтгэлтнүүд, улс төрийн зүтгэлтнүүд гээд олон төлөөлөл багтдаг байна. Гишүүдийн дийлэнх нь Хятадын эрх баригчдын хэрэгжүүлж буй бодлогыг дэмжигчид аж.
Энэ удаад Хонконгийн төрийн тэргүүнийг сонгох сонгууль өндөржүүлсэн бэлэн байдал дор Үзэсгэлэн ба конференцийн ордонд зохион байгуулжээ.
Цагдаа нар тус байранд ойр гудамж, талбайг хааж хамгаалалтад авсан байна. Гэвч ардчиллыг дэмжигчид үүнийг үл харгалзан жагсаалаа зохион байгуулжээ.
Тэд сонгуулийг нээлттэй явуулж, Хятадын эрх баригчдыг Хонконгийн дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байхыг шаардаж байв. Ямартай ч жагсаал тайван болж өндөрлөжээ.
ШҮХЭРТ ХУВЬСГАЛЫН ТУХАЙД
Одоогоос гурван жилийн өмнө Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн байнгын хорооноос 2017 онд болох Хонконгийн засаг захиргааны тэргүүнийг сонгох сонгуультай холбогдуулан хууль дүрмээ боловсруулсан.
Тэд сонгуулийг ардчилсан зарчмаар явуулахаа мэдэгдэхдээ мөн өөрсдийн шаардлагыг тавьж байв. Өөрөөр хэлбэл, Сонгогчдын коллегиор 2-3 нэр дэвшигчийг шалгаруулж, өрсөлдүүлэх зарчмыг хэлж байгаа аж.
Гэвч хонконгчууд 2014 оны намар “жинхэнэ чөлөөт сонгууль” явуулахын төлөө эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. “Шүхэрт хувьсгал” хэмээн нэрлэгдэх болсон энэхүү жагсаал 79 хоног үргэлжилж байв.
Оюутнууд гол төлөв нэгдсэн тус жагсаалд оролцогчид хотын гол гудамж талбай, уулзваруудыг хааж жагссан юм.
Хятадын эрх баригчид Хонконгт радикаль үзэлтэй залуучуудын “Localism” хөдөлгөөн идэвхжих болсонд санаа зовниж, уур амьсгалыг нааштай болгох үүднээс өнгөрсөн оны есдүгээр сард сонгууль явуулсан.
Улмаар Хууль тогтоох байгууллагын бүрэлдэхүүнд зургаан идэвхтэн оюутан гишүүн нь болж байв. Гэвч тэдний хоёр нь хожмоо шүүхийн шийдвэрээр эрхээ хасуулсан юм.
КЭРРИ ЛАМ ДОЛДУГААР САРД АЖИЛДАА ОРНО
Британийн колони байсан Хонконг Хятадын талд шилжсэний 20 жилийн ой ирэх долдугаар сарын 1-нд тохиох аж. Энэ үеэр Хонконгийн шинэ тэргүүн үүрэгт ажилдаа албан ёсоор орох юм байна.
Энэхүү арга хэмжээнд БНХАУ-ын дарга Си Зиньпин оролцоно гэж үзэж байна. Харин ардчиллыг дэмжигчид энэ үеэр олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал явуулахаа мэдэгдээд байгаа аж.
Эх сурвалж: ИТАР-ТАСС