Бүгд найрамдах Өмнөд Судан Улсын Бентью хотод UNMISS ажиллагаанд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчдаас үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа тухай захидал иржээ.
Манай энхийг сахиулагч-алба хаагчид орон гэрээсээ дайжигч 30 орчим иргэнийг барьцаалагдах аюулаас авран хамгаалсан байна.
Өнгөрөгч хоёрдугаар сарын 22-ны өдөр баазын орчимд Засгийн газрын эсрэг хүчний цэргүүд ногооны талбайд ажиллаж байсан орон гэрээсээ дайжигч энгийн 30 орчим иргэнийг хүч хэрэглэн зодохын сацуу дотоодын дүрвэгсдийн хуаран руу орж явсан иргэдийг саатуулж, дээрэмдэх, цэргийн насны залуусыг хүчээр авч явахыг завдсан аж.
Энэ үед батальоны хуягт тээвэрлэгчтэй эргүүлүүд болон шуурхай бүлгийн бүрэлдэхүүн түргэн шуурхай ажиллан, хүч хэрэглэх дүрмийн дагуу хаалт тавьж бүслэн, Засгийн газрын эсрэг хүчний цэргүүдээс буу сумлаж, галт зэвсэг чиглүүлэн эсэргүүцсэн үйлдлүүдэд мэргэжлийн ур чадвар гарган 30 орчим энгийн иргэнийг барьцаалагдах аюулаас аварчээ.
Энхийг сахиулагчид БНӨСУ-ын Бентью хот дахь 120 мянга гаруй хүнтэй дотоодын дүрвэгсдийн хуарангийн дотор, гадна талын аюулгүй байдлыг хангах, Дэлхийн хүнсний хөтөлбөрийн хүрээнд агаараар болон газраар хүнс тараах ажиллагааны хамгаалалт, хол, ойрын эргүүл, цувааны хамгаалалт, энгийн иргэд, НҮБ болон бусад олон улсын байгууллагын ажилтнуудын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.