Мозилла компани өнөөдөр Yahoo-той хийсэн таван жилийн гэрээгээ танилцууллаа. Гэрээнд зааснаар тэдний интернет хөтчийн үндсэн хайлтын систем нь ирэх арванхоёрдугаар сараас эхлэн Yahoo байх юм байна.
Энэ нь та интернет хөтчөө нээхэд Google биш Yahoo-гийн хайлтын системийг харна гэсэн үг. Түүнчлэн хоёр компани хайлтын системийг цоо шинэ хувилбартайгаар гаргана гэж мэдэгдлээ. Орчин үеийн хэв маяг бүхий, илүү дутуу зүйлгүй шинэ хайлтын систем ийнхүү олон хүмүүсийн анхаарлыг татаж чадахаар болжээ.
Мозилла 2004 оноос хойш үндсэн хайлтын системээр Google-ийг сонгон ашиглаж байсан бөгөөд хэдийгээр Yahoo-той гэрээ хийсэн ч та тохиргоон дээрээс нь “Google, Bing, eBay, Amazon, Wikipedia” зэрэг хайлтын системийг сонгон хэрэглэж болох юм байна.
Өнөөдрийн байдлаар Firefox дэлхийн хамгийн их хүн хэрэглэдэг гурван интернет хөтчийн нэг болжээ. Энэ зах зээлийн 14-19 хувийг эзэлдэг энэ хөтчийн өмнө Chrome болон Internet Explorer-ууд ордог. Компанийн мэдээлснээр жил бүр Firefox-оор дамжуулан 100 тэрбум хайлт хийгддэг аж.
Yahoo компани ч хайлтын системээ сайжруулж, хэрэглэгчийнхээ тоог нэмж чадах уу гэдэг асуултын хариулт олдоогүй л байгаа. Гэхдээ өнгөрсөн дөрөвдүгээр сард Re/code сайтад бичсэнчлэн “Yahoo компани тун удахгүй iOS үйлдлийн системийн үндсэн хайлтын систем болох нууц төлөвлөгөө хэрэгжүүлж байна” гэсэн юм.
Сонирхуулахад Yahoo-гийн хайлтын систем нь Microsoft компанийн Bing дээр суурилдаг. Компанийн тэргүүн Марисса Мейер “Yahoo компани хайлтын системд онцгойлон анхаарч байна. Мозиллатай хамтран ажилласнаар бид хайлтын систем, харилцаа холбоо, дижитал контентуудыг сайжруулах боломжтой боллоо” хэмээн өөрийн Tumblr дээр бичжээ.
Гэхдээ хоёр компани хэдий хэмжээний долларын гэрээ хийснээ албан ёсоор мэдэгдээгүй бөгөөд хамгийн сүүлд Мозилла 2011 онд Google компанитай жилийн 300 сая долларын гурван жилийн гэрээ хийж байсан юм. Түүнчлэн Infoworld сайтад бичсэнээр 2012 онд Мозилла орлогынхоо 97,9 хувийг нь хамтран ажилладаг компаниудын хайлтын системээс бүрдүүлж байжээ.
Эх сурвалж: Engadget.com