Нью-Жерси мужид баривчлагдсан, Сиэтл хотын оршин суугч 27 настай Алим Мухаммад Браун америкийн дөрвөн иргэнийг санаатайгаар хөнөөсөн хэргээ хүлээжээ.
Тэрээр АНУ-ын Ойрх Дорнодод явуулж буй бодлогын төлөө өшөө авахын тулд ийм хэрэг үйлдсэн гэсэн байна. Лос Анжелес Таймс сонины мэдээлснээр гэмт этгээд Вашингтон мужид гурван эрэгтэйг буудаж хөнөөгөөд Нью-Жерси рүү зугтаж, энэ мужид 19 настай оюутны амийг хөнөөжээ.
Вашингтон мужийн Кинг тойргийн Прокурорын газрын мэдээлснээр Браун бүх хэргээ хүлээсэн бөгөөд “АНУ-ын Сири, Афганистан, Иракт явуулсан бодлогод нь хариу өгсөн” хэмээн мэдэгджээ.
Прокурорын газраас түүнд цаазын ял оноохыг шаардах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Эх сурвалж: ИТАР ТАСС