Сувилагч бүсгүйг ажлын байранд нь хутгалж гэмтээсэн хэрэг өнгөрөгч бямба гаригт гарсан талаарх мэдээллийг бид хүргэсэн.
Олон улсын сувилагчдын баяр тохиосон уг өдрийн 07.45 цаг орчимд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Уушги судлалын тасагт хэвтэн эмчлүүлж байсан 29 настай Ж.Ганхүү гэгч залуу согтуугаар тус тасагт дайран орж ээлжийн сувилагч болон тэнд хэвтэн эмчлүүлж байсан иргэнийг хутгалж амь насанд нь халдахыг завдсан талаар эх сурвалжууд мэдээлж буй.
Зарим мэдээллийн сувгаар сэжигтэн тус сувилагчид ээжийг нь эмнэлэгт хэвтүүлж өгөх хүсэлт тавихад хүлээж аваагүйгээс үүдэн ийм хэрэг гарах болсон гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь хардалтаас болсон гэж таамаглан бичиж байгаа юм.
ГУРАВДУГААР ЭМНЭЛГИЙН УДИРДЛАГААС МЭДЭГДЭЛ ГАРГАВ
Харин сүүлийн үед элдэв мэдээлэл гарах болсонтой холбогдуулан П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн ҮЭХорооны дарга С.Туяа дараах мэдэгдлийг гаргажээ. Уг мэдэгдэлд:
“2014 оны наймдугаар сарын 9-нд бямба гариг 7’45 цаг орчимд Уушги судлалыг тасагт /өмнө нь 2014 оны тавдугаар сард/ эмчлүүлээд гарсан 29 настай Ж.Ганхүү гэдэг залуу гаднаас дайран орж ирж, дежурын сувилагч болон энгийн иргэний амь насанд ноцтойгоор халдан хутгалсан хэрэг гарлаа.
Ж.Ганхүү нь Уушги судлалын тасагт хэвтэн эмчлүүлж байхдаа “Хэвтэрт байдаг ээжид маань тариа хийгээд өгөөч” хэмээн гуйхад нь сувилагч Д хүсэлтийн дагуу эмчийн бичсэн эмчилгээг 2-3 удаа хийж өгсөн байна.
Дараа нь өнөөх залуу эмч эмчилгээ бичиж өгөөгүй байхад дахин өмнөх эмчилгээг ээждээ хийлгүүлье хэмээн сувилагч бүсгүйд ханджээ. Тэгэхэд нь “Эмчийн зөвшөөрөлгүй хийж болохгүй та дүүргийнхээ эмч сувилагчид ханд” гэж хэлэхэд хүсэлтийг нь хүлээн авсангүй гэж ажлын байран дээр нь ирж дарамтлан дээрх үйлдлийг хийсэн байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын амьд явах эрхийг ноцтой зөрчиж, тусалсны хариуд “баярлалаа” гэж хэлэхийн оронд хутга барин ирж байгаа нь хүн чанар алдагсаны нэг илрэл төдийгүй эмч эмнэлгийн ажилтныг хүндэлдэг сайхан ёс устаа юу гэж харамсч байна. Иргэн хүн өөртөө, өөрийнхөө амьдралд анхаарал тавьдагийн адил, өөрийн эрүүл мэндээ өөрсдөө анхаарах үнэт баялаг гэдгийг ухамсарлахгүй, өвдчихөөд эмч, эмнэлгийн ажилтанд даатган тулгадаг буруу зуршил бий болжээ.
Зах зээлийн энэ үед бүх зүйл үнэтэй байхад хүний эрүүл мэндийг хүндлэхгүй байгаа нь ухамсар муутай хүнийг буруу талаар өөгшүүлсэн асуудлыг бий болгож байгаагийн нэг илрэл бол энэ хэрэг мөн. Эмч, эмнэлгийн ажилтнууд дэндүү бага цалингаар, ачаалал ихтэй ажиллаж байгаа ч мэргэжилдээ, ажилдаа дуртайдаа сэтгэл өөдрөг явцгаадаг. Хүмүүсээ таньтай хамт таны эрүүл мэндийн чинь төлөө хамтран зүтгэгч эмч эмнэлгийн ажилтнаа хүндлэн талархаж, урам хайрлацгаая” гэжээ.
ХОХИРОГЧ БОЛСОН СУВИЛАГЧ БҮСГҮЙ Ж.ГАНХҮҮГИЙН АЛАХААР ЗОРЬСОН СУВИЛАГЧ БИШ БАЙЖЭЭ
Эмнэлгийн ажилтнуудын ярьж буйгаар хутгалуулсан сувилагч бүсгүй нь Ж.Ганхүүгийн алахаар зорьж очсон сувилагч бүсгүй байгаагүй гэнэ.
Ээжийг нь эмчлэхээс татгалзсан сувилагч Д-д өширхсөн уг залуу согтуу байдалтай, гартаа хутга барин харуул хамгаалалт дайран ороход мөнөөх бүсгүй нуугдсан байна.
Харин тухайн үед жижүүрт гарч байсан өөр нэгэн сувилагч бүсгүй Ж.Ганхүү гэгчийг тасагт орж ирэхэд саатуулах гэж оролдож байгаад гүрээн тус газраа хутгалуулж, уг үйлдлийг таслан зогсоохыг оролдсон эрэгтэй өвчтөн хоолойгоо сийчүүлсэн аж.
Эмнэлгийн ажилтнуудын мэдээлснээр дээрх залуу нэг гартаа балиус, нөгөө гартаа заазуур бариад замд таарсан ямар ч хүнийг заазуурдахад бэлэн байсан гэнэ.
Түүний энэхүү балмад үйлдэлд цочирдсон өөр нэг сувилагч бүсгүй айсандаа залууг өшиглөн унагааж цагдаа дууджээ.
Цагдаа нар түүний гарт барьсан хоёр мэснээс гадна хоёр хутга авч явж байсныг тогтоосон байна.
Хохирогчдын хувьд биеийн байдал харьцангуй сайжирч байгаа ч заналхийлэлд өртөн, нуугдсан сувилагч Д-гийн хувьд шокны байдалтай, унтуулгын тариа тариулан П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
“Сувилагч Д нь тус эмнэлгийн Уушгины тасагт ажиллаад удаагүй, зан чанарын хувьд төлөв даруу ажилтан” хэмээн тус эмнэлгийн ҮЭХ-ны дарга С.Туяа тодорхойлж байлаа.
Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.