Канадын эрх баригчид Номхон далайн эргийг тус улсын Альберта мужтай холбон газрын тос дамжуулах хоолойг барих төлөвлөгөөг баталсан байна.
Газрын тос дамжуулах хоолой нь "Хойд хаалга" хэмээн нэрлэгдсэн бөгөөд тус хоолой ашиглалтад орсноор Ази тив рүү өдөрт 500 мянган баррель газрын тос тээвэрлэх боломжийг олгох аж. Түүнчлэн “Хойд хаалга” шинэ хоолой нь Канад улсад түлшний экспортоо төрөлжүүлэх боломж олгоно хэмээн эх сурвалжууд онцолж байна.
Канадын Альберта муж нь газрын тосны нөөцөөрөө дэлхийд гуравт ордог юм. Одоогийн байдлаар тус бүс нутагт өдөрт хоёр сая баррель газрын тос гаргаж авдаг байна.
Байгаль орчныг хамгаалах идэвхтнүүд ийм дамжуулах хоолой ашиглах нь Номхон далайн эрэгт газрын тос асгарч, бохирдох аюулд хүргэнэ хэмээн сануулж байгаа юм. Иймээс байгаль орчныг хамгаалагчид Канадын эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд зарга үүсгэхээ мэдэгдээд байна.