Булган аймгийн төв Булган хот өнөөдөр “Камерын хяналтын нэгдсэн сүлжээ”-нд холбогдлоо.
Камерийн нэгдсэн сүлжээ ашиглалтанд орсноор гудамж талбайд гарч буй гэмт хэргийг бууруулах, таслан зогсоох, цаг алдалгүй илрүүлэх, замын хөдөлгөөний дүрмийг сахиулах, зам тээврийн осол аваараас сэргийлэх, ноцтой гэмт хэргийг нөхөн илрүүлэх давуу талтай бөгөөд нөгөө талаас ард иргэдийн амгалан тайван амьдралын төлөө цаг наргүй зүтгэж байдаг цагдаагийн байгууллагын алба хаагчдын ажлыг илүү хөнгөвчлөх юм.
Аймгийн Засаг даргын “Шинэ Булган” мөрийн хөтөлбөрийн “Аюулгүй орчинтой Булганчууд” зорилтын хүрээнд хийгдэж байгаа камерын хяналтын систем олон нийтийн аюулгүй байдлыг хангахад өөрийн үүргийг гүйцэтгэж гэмт хэрэг зөрчил буурна гэж аймгийн удирдлагууд үзэж байна.
Аймгийн Засаг даргын тамгын газрын санхүүжилтээр Цагдаагийн газар захиалж, “Тэргэл Тех” компаний гүйцэтгэж байгаа уг камержуулалт нь Булган сумын 37 байршилд 86 ширхэгийг байрлуулжээ.
Үүний зургаа нь Булган сумын хамгийн өндөрлөг цэгт байршсан 20-30 дахин татах боломжтой төдийгүй 30 ширхэг камер нь 360 градус эргэдэг сүүлийн үеийн дэвшилтэт технологийн нягтшил сайтай төхөөрөмж учраас Булган сумын айл өрх, гудамж, автозамууд бүхэлдээ харагдах боломжтой. Тус камерын хяналтын удирдлагын төв нь Булган аймгийн цагдаагийн газарт байрлалтай бөгөөд бэлтгэгдсэн дөрвөн оператор цагдаа, нэг сүлжээний инженер ажиллаж байна.