Оросын “Калашников” зэвсгийн концерн Америкийн нэрт жүжигчин Стивен Сигалыг сурталчилгааныхаа нүүр царай болгохоор төлөвлөж байсан. Гэвч “Калашников” корпораци төлөвлөгөөгөө өөрчилж, нэрт жүжигчинтэй гэрээ хийхгүй байх шийдвэр гаргажээ. Зэвсгийн концерны хэвлэлийн албаны мэдээлснээр энэхүү шийдвэр нь хоёр шалтгаантай гэнэ.
Нэгдүгээрт, концерны бүтээгдэхүүнийг Америкийн зах зээл дээр нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг Вашингтон гаргасан, хоёрдугаарт брэндийг хөгжүүлэх стратегитай холбоотой гэнэ. “Одоо бид шинэ брэндээ бий болгох төгсгөлийн шатанд явж байна. Тиймээс бүтээгдэхүүнийхээ бүтцэд илүүтэй анхаарал тавих шаардлагатай” гэж “Калашников” концерны хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Дашрамд дуулгахад 2014 оны эхээр “Калашников” Холливудын нэрт жүжигчин Стивен Сигалыг концерны байр суурийг АНУ-д бэхжүүлэх брэнд нүүр царай болгохоор жүжигчинтэй хэлэлцээр хийж байсан юм.
Харин наймдугаар сард Стивен Сигал Оросын Жуковскд болсон “Оборонэкспо” үзэсгэлэнд оролцсон “Калашников”-ын танхимаар зочлож байсан ч тухайн үед сурталчилгаан дээр хамтран ажиллах талаар яригдаагүй гэж концерны хэвлэлийн алба тодруулжээ. Энд дуулгахад АНУ Украйныг тойрсон нөхцөл байдалтай холбоотойгоор 2014 оны долоодугаар сард “Калашников” болон Оросын өөр бусад компаниудын бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд нийлүүлэхийг хориглосон юм.