Ерөнхийлөгч Порошенкогийн намын төлөөлөгчид өнгөрсөн пүрэв гаригт олон улсын боловсон хүчний агентлагт хандан сайдын албан тушаал хаших хүмүүс олж өгөхийг хүссэн талаар Украины хэвлэл мэдээллийн хэрэгсэлд шуугиж байна.
Үүний тулд улсынхаа хуулинд өөрчлөлт оруулж, гадаадын иргэд Засгийн газарт орох нөхцлийг бүрдүүлэх аж.
Харин ирээдүйд сайд болох магадлалтай хүмүүст англи хэлтэй, үнэн зөв ярьсан эсэхийг тусгай төхөөрөмж дээр шалгуулах зэрэг шаардлагуудыг тус тус тавьж байгаа юм.
“Америк, Гүрж, Герман, Польш, Литва зэрэг орны иргэд сайдын албан тушаал хашиж болно. Гол нь англи хэлтэй, бусад шалгуурыг давсан байх ёстой” хэмээн эх сурвалж ярьжээ.
Украинд өнөөдрийн байдлаар Засгийн газар дахь суудлын төлөөх тэмцэл эд өрнөж байна.
Тиймээс аль нэг намд хамааралгүй хүн сайд болох нь Ерөнхийлөгч Петр Порошенкод хэрэгтэй байгаа бололтой.
Гэхдээ ихэнх мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тус улс үнэхээр боловсон хүчний хомсдолд орсон аж.
Гадаадын иргэд төрийн тэргүүн эсвэл Засгийн газар удирдах тохиолдол сүүлийн үед гарсаар байгаа билээ. Үүний нэг тод жишээнүүд нь Латви, Эстони. Латвийн экс-ерөнхийлөгч Вайра-Вике Фрайберг болон Эстонийн өнөөгийн Ерөнхийлөгч Тоомас Хендрик Ильвес нарыг дурдаж болно.
Эдгээр хүмүүсийн төрсөн нутаг нь эдгээр орнууд боловч өөр иргэншилтэй, ихэнх амьдралаа гадаадад өнгөрүүлсэн аж.
Тэд удирдаж байгаа орноо НАТО болон Европын холбооны стандартад нийцүүлэх гол зорилтыг биелүүлэх үүрэгтэй байсан.
Харин Украины тохиолдолд юутай зохицуулах гээд байгаа нь тодорхойгүй. Учир нь, Украин улс Европын холбоо болон НАТО-гийн гишүүн бус.
Хэрэв Порошенко шаардлагатай гэсэн хүмүүсээ олсон тохиолдолд тэд Украины бодит байдалтай нийцэн ажиллах нь гарцаагүй болж байна.
“Вести” сайт