Өнгөрсөн наймдугаар сард цагдаагийн ажилтанд 12 удаа буудуулан амиа алдсан өсвөр насны, өнгөт арьст хүүгийн хэрэг АНУ даяар үймээн дэгдээгээд байгаа. Тэгвэл АНУ-ын цагдаа нар өнгөрсөн наймдугаар сараас хойш өсвөр насны 14 хүүхэд буудсан хэмээн Daily Beast сонин мэдээллээ.
Эдгээр хүүхдүүдийг нэрлэвэл, хамгийн сүүлд буюу энэ сарын 23-нд Охайо мужийн Кливленд хотын нэгэн тоглоомын талбайд 12 настай хүү Тамир Райс цагдаа нарт буудуулан амиа алдсан. Хүү хагас автомат буутай төстэй тоглоомон хийн буу гартаа барьсан байсныг цагдаа нар жинхэнэ буутай андуурчээ.
Түүнчлэн есдүгээр сарын 21-нд Луизана мужийн Терробонн тосгонд орон нутгийн цагдаад хаягдсан хуучин байшин дотор хэн нэгэн нуугдаж байна гэсэн дуудлага иржээ. Байшин дотор байсан 14 настай хүү Камерон Тиллман цагдаад буудуулан амиа алдсан юм. Цагдаагийнхан түүнийг буутай байсан учир аргагүй хамгаалалт хийсэн гэсэн бол амиа алдсан хүүгийн ах үүнийг няцаажээ.
Калифорни мужийн оршин суугч 18 настай Кэри Смит-Вэримонтес өөрийн гэртээ буудуулсан. Цагдаа нар алга болсон охиныг хайж түүний гэрт нэвтэрсэн бөгөөд түүнийг хутгаар зэвсэглэсэн байсан гэв.
Харин 19 настай Диана Шоумэн цагдаагийн газар залгаж өөрөө дуудлага өгсөн бөгөөд буутай байгаа гэж анхааруулжээ. Цагдаа нар хэргийн газар ирэхэд тэрбээр цахилгаан өрөмтэй гарч ирсэн учир газар дээрээ буудуулжээ. Тэрбээр сэтгэцийн өвчтөй нь тогтоогдсон байна.
Daily Beast сонины мэдээлж буйгаар эдгээр 14 хүүхдийн зургаа нь Африк гаралтай америкчууд байсан гэнэ. Сүүлийн жилүүдэд өнгөт арьст залуучууд цагдаагийн ажилтны гарт амиа алдах тохиолдол 4.5 дахин нэмэгдсэн байна.
Эх сурвалж: РИА Новости