Рагчаа 1976 оны луу жил Архангай аймгийн Булган суманд төржээ. 1924 оны Уул тайлагийн наадамд зургаа давж гуравт үлдэж улсын заан цол авсан Дамбийн “Нохой” Гомбо хэмээх хүний удам юм.
Рагчаа 1997 оны аймгийнхаа баяр наадамд зодоглож хүчит 128 бөхөөс найм давж түрүүлж аймгийн арслан цол авчээ.
Улсын баяр наадамд анх 1998 оноос эхлэн барилдаж хоёрын даваанд а/а К.Канадыг давж, гурвын даваанд у/н Ж.Намжилдорж (улсын харцага)-д
1999 оны улсын баяр наадмын хоёрын даваанд а/а С.Ганхуяг, гурвын даваанд у/н Р.Цоггэрэлийг давж, дөрвийн даваанд у/н Ц.Бэгзсүрэн (улсын харцага)-д
2000 оны улсын баяр наадмын хоёрын даваанд а/а Ж.Булганхүүд
2001 оны улсын баяр наадмын хоёрын даваанд а/н Д.Батбаяр, гурвын даваанд у/н Д.Лхагва-Очир (улсын харцага), дөрвийн даваанд у/з Д.Эрдэнэбат , тавын даваанд у/а Б.Ганбаатар нарыг давж , зургаагийн даваанд у/а Д.Мөнх-Эрдэнэд унаж 25 насандаа Монгол улсын начин цол авчээ.
2002 оны улсын баяр наадмын хоёрын давааанд ц/з Т.Алтаншагай , гурвын даваанд а/а Ж.Алтансүх (улсын начин) , дөрвийн даваанд у/н Н.Алтансүх (улсын харцага) нарыг давж, тавын даваанд ун Д.Ганхуяг (улсын арслан)-тай тунаж унажээ.
2003 оны улсын баяр наадмын хоёрын даваанд а/з Д.Баянмөнхийг давж , гурвын даваанд ц/з Ш.Уламбаяр (улсын начин)-д унажээ.
2004 оны улсын баяр наадмын хоёрын даваанд а/з Ж.Ганзолбоо , гурвын даваанд у/н Х.Мөнхбаатар (улсын арслан) , дөрвийн даваанд а/а Ч.Булганхүү нарыг давж, тавын даваанд ц/а Д.Лхагвадорж (улсын начин)-д унажээ.
2005 оны улсын баяр наадмын хоёрын даваанд а/а Ж.Батбилэг, гурвын даваанд а/а Н.Баатархүү, дөрвийн даваанд у/н Б.Бадам-Очиртой тунаж, тавын даваанд ц/а А.Бямбажав (улсын харцага)-тай тунаж , зургаагийн даваанд а/а Д.Баасандорж (улсын заан)-ыг давж долоогийн даваанд улсын аварга Г.Өсөхбаярт унаж 29 насандаа Монгол улсын харцага цол авчээ.
2006 оны улсын баяр наадамд долоо давж улсын заан цолыг 30 насандаа авчээ. 2007 оны улсын баяр наадамд гурав давж, дөрвийн даваанд а/а Б.Чинзориг (улсын начин)-т 2008 оны улсын баяр наадамд тав давж өсөх идэр чимэг.
2009 оны улсын баяр наадамд гурав давж а/а Н.Батзаяа (улсын начин)-д 2010 оны улсын баяр наадамд долоо давж саруул сайжрах чимэг. 2011 оны улсын баяр наадамд зургаа давж үнэн зоригт чимэг.
2012 оны улсын баяр наадамд найм давж үзүүрлэж улсын гарьд цолыг 36 насандаа хүртээд байна.
2013 оны улсын баяр наадамд дөрөв давж тавын даваанд а/а Н.Түвшинбаяр (улсын харцага)-т унажээ.
Д.Рагчаа гарьд сар шинийн барилдаанд анх удаа 2014 онд түрүүлээд байна.
2003 онд аймгийнхаа 80-н жилийн ойн баяр наадамд у/н цолтой барилдаж 224 бөхөөс үзүүрлэжээ. Мөн 90-н жилийн ойн баяр наадамд барилдсан 256 бөхөөс тав давж шөвгөрчээ.
Тэр баруун талтай, хонгодох, хутгах, тонгорох, этэх мэхүүдийг хийдэг. Биеийн галбир хийц сайхантай, нягт нямбай, хий багатай барилддаг. Энгийн үед ч барилдааны үед ч өмсгөл, хувцсаа зохимжтой өмсдөг. Их шавийн дээд сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр дүүргэжээ.
Д.Рагчаа гарди үндэсний бөхөөс гадна чөлөөт, самбо, жудо бөхөөр хичээллэж улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож шагналт болон медальт байранд шалгарч байсан спортын мастер цолтой бөх юм.
Н.Батмөнх