“Өнөөдөр эдийн засаг хүндэрсэн. Ард иргэдийн амьдрал хэцүү байна” гэх энэ хоёр өгүүлбэр бол С.Бямбацогт гишүүний хэлдэг хоёрхон өгүүлбэр.
Цаашаа яваад ирэхээр дээр хэлээд байгаа Ашиг сонирхлын зөрчлийн хуулийн заалтаас хэтрэхгүй. Гэхдээ энэ тохиолдолд хэн нь хэнийгээ хаана өгөх вэ гэдэг асуудлаас илүүтэй УИХ-ын гишүүн нэгнийхээ санал өгөхөд нөлөөлөх нь зөв асуудал мөн үү гэдгийг ярих ёстой юм.
С.Бямбацогт гишүүний хүргүүлсэн шаардлагад 17 сайдыг санал хураалтад оролцохгүй байхыг уриалж, энэхүү шаардлагыг хэрэгжүүлэх ёстой гэх санаагаа УИХ-ын Дэгийн тухай хуулийн Санал хураалтад оролцох журам хэсэгт буюу 91.6-д “Гишүүн шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзах бөгөөд энэ тухайгаа хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэнэ” гэж заасныг тайлбар болгон ашигласан байсан юм.
Гэхдээ энэхүү заалтыг үндэслэл болгон тайлбарлаж байгаа Д.Оюунхорол, Б.Бат-Эрдэнэ нарын жишээ 17 сайдад С.Бямбацогт саналаа явуулах хоёр хоорондоо ямар ч холбоогүй бөгөөд Д.Оюунхорол нар дээд сургуулийн санхүүжилтийг хэлэлцэх үед хувьдаа их, дээд сургуультай учраас урьдчилсан мэдэгдээгүй гэдгийг нь сануулж УИХ-ын дарга шийдвэр гаргаж, тэдэнд сануулсан тохиолдол. Харин өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэх заалтад төрийн сайдын ажил огтын хамааралгүй гэдгийг С.Бямбацогт гишүүн энэ олон жил улс төрд суусан түүний хувьд мэдэхийн дээдээр мэдэж байгаа.
Мөн УИХ-ын гишүүний санал өгөхөд нөлөөлнө гэдэг нь өөрөө ноцтой асуудал. УИХ-ын гишүүд өөрсдөө сайн дураар сонгогдож орж ирээгүй бөгөөд иргэдийн итгэлээр, тэднийг сонгосны дагуу хууль боловсруулах, батлах эрхээ эдэлж байгаа. Тиймээс аль нэг сайдыг битгий санал өг хэмээн шууд тулган шаардах нь хууль зөрчсөн асуудал яах аргагүй мөн. Тухайлбал, Н.Батбаяр гэх хувь гишүүний эрхээс гадна Архангай аймгийн иргэдийн эрх ашигт шууд бус байдлаар халдсан асуудал болж байгаа юм. Ер нь аль нэг гишүүн хэн нэгний өмнөөс санал өгөх нь ч өөрөө хууль зөрчсөн асуудал байдаг.
Нэр хүндээ ч алдаж, МАН-ын бүлгийн нэр хүндийг ч шороотой хутгаж байгаа нь үг үйлдлээс нь алхам тутамд харагдаж байгаа нь нууц биш.
Чуулганы танхимд кнопоор наадаж байгаа асуудал ч өөрөө хууль зөрчсөн байдаг юм. Дээрх гишүүний сануулаад байгаа хуулийн заалтад буюу УИХ-ын Дэгийн тухай хуулийн 91.5-д “Санал хураалт явуулах үед гишүүн санал өгөх эрхээ зөвхөн өөрөө эдлэх бөгөөд энэхүү эрхээ бусдад шилжүүлэх, бусад гишүүний өмнөөс санал өгөхийг хориглоно” хэмээн заачихсан байдаг нь бусдын өмнөөс кноп дарж санал өгөх нь хууль зөрчсөн үйлдэл мөн гэдгийг нотлочихсон.
Энэ заалтаа ч үл тоомсорлон нэг хүн зургаан кноп дарж хууль баталж суудаг атлаа иргэдийн сонголтоор УИХ-д суусан адилхан гишүүнээ “Чи битгий саналаа өг. Чамайг санал өгөхгүй байхыг хатуу сануулж байна” хэмээн шууд тулган шаардах нь ёсзүй талаасаа ч, УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын талаасаа ч байж боломгүй үйлдэл юм. Энэ асуудлыг УИХ-ын дэргэдэх Халдашгүй байдлын дэд хороо болон Ёсзүйн хороо ялгаж салган шийдвэрлэх биз.
Мөн МАН-ынхан Засгийн газрын сайдын албыг давхар хашч байгаа УИХ-ын 17 гишүүний үүдэнд энэ шаардлагаа нааж, би саналаа өгөхөөс татгалзаж байна гэх утга бүхий бичиг наасан асуудал нь ч УИХ-ын гишүүний санал өгөхөд шууд болон шууд бусаар нөлөөлөх гэж оролдсон үйлдэл. Хатуухан хэлэхэд, С.Бямбацогт гишүүн МАН-ын бүлгийг даргалах болсноос хойш улс төрийн тооцоо судалгаа, баримт үндэслэлтэй асуудал гэхээс илүүтэй хий хоосон шоудсан, бусдын анхаарлыг өөр дээрээ татах гэсэн алдар нэр хөөцөлдсөн хөнгөн хуумгай байдлаар асуудалд хандах болсон. Нэр хүндээ ч алдаж, МАН-ын бүлгийн нэр хүндийг ч шороотой хутгаж байгаа нь үг үйлдлээс нь алхам тутамд харагдаж байгаа нь нууц биш.
Өндөг, талх зурж гацуур чимэглэх, чуулганы танхимд бичигтэй орох зэргээр шоу хийсэн үйлдлүүд нь нэгээр тогтохгүй. Хэвлэлийн хурал дээр ч хэлдэг ярьдаг хэдхэн үгтэй. Худал үгийг мянга давтахаар үнэн болдог гэдэгчилэн дээр бичсэн иргэдийн амьдрал хэцүүдлээ, эдийн засаг дампуурлаа гэх үгсийг хэдэн зуун удаа давтаж, хуулиар шийдэгдэхгүй асуудлыг хууль ярьж мушгин гуйвуулж тайлбарладаг гээд бүлгээ толгойлох болсноос хойш нэг ч удаа зөв зүйлийг ярьсангүй.
Н.Энхболд дарга хэрвээ энэ хүний оронд байсан бол гэж бодох үе гишүүдэд нь бишгүй олон удаа тохиолддог гэнэ билээ. Хэзээ нэг бүлгийн дарга шиг дарга болно доо, С.Бямбацогт гишүүн ээ. УИХ-д удаа дараа сонгогдсон атлаа жаахан намба сууж, юмны наадах цаадахыг ялгаж салган учиртай улстөржихсөн.
Б.Тогтох