Дархан аварга цолоо гардаад удаагүй А.Сүхбат аварга наадмаар барилдахгүй ч бөхөд хайртай наадамчин олноо хүндэтгэн зүлэг ногоон дэвжээнээ гарна гэдгээ мэдэгдэж байсан.
Тэр ч утгаар гурвын даваанд Г.Өсөхбаяр аваргыг амлан авч тахимаа өгөөд наадмын талбайг орхилоо.
Уран барилдаант мэхийг уралдуулан хийдэг түүнээс үзэгч олон ихийг хүлээж байсан болоод ч тэр үү сэтгэл гонсгор хоцров.
Зарим үзэгч "Хэдий зодог тайлсан ч наадмын зүлэг ногоон дэвжээгээ, нэгэн үе чацархаж явсан Г.Өсөхбаяр аваргад хүндэтгэл үзүүллээ" хэмээн тайлбарлаж байхад, нөгөө хэсэг нь "дүү аварга"-ын цолыг түрүүлж дуудуулахгүй гэсэн санаа, түүгээр ч барахгүй ээлжит шоу хэмээн өөрсдийнхөөрөө ярьж байсан юм.
Харин аваргын хувьд ямар учир зангилаа, агуулга бүхий үйлдэл хийснийг зөвхөн өөрөөс нь өөр хэн ч үл мэдэх билээ.
Тэрбээр аварга Г.Өсөхбаярт тахимаа өгсөн шалтгаанаа "Тав хоногийн өмнө Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Өсөхбаяр аварга бид хоёр "Монгол улсын дархан аварга цол"-ыг хүртсэн. Би наадмын гурвын даваанд дүү аварга Өсөхбаяраа амлан авч, тахимаа өгөөд хүндэтгэл үзүүллээ. Энэ дашрамд хэлэхэд төр, ард түмнийхээ энэ хайр хүндэтгэлд талархсан учир тэдэндээ хүндэтгэл үзүүлж наадмын талбайд зодоглож, цолоо дуудуулъя гэж бодсон юм" хэмээн тайлбарлалаа.