ЮНИСЕФ-ээс гаргасан судалгаанд онцолсноор орчин үеийн ертөнцөд хүүхэд байнга аюултай тулгарч байдаг гэнэ. Таван минут тутам нэг хүүхэд хүчирхийллийн улмаас амь үрэгддэг аж.
Үхлийн гол шалтгаан нь “халуун цэг” бус тайван амьдралтай орнуудад ийм аймшигт явдал голдуу болдог нь тун хачирхалтай. Аюултай орнуудын тоонд Африк, Латин Америк, Азийн улсууд багтдаг. Латин Америкт амьдардаг хүүхэд алагдах магадлал Их Британийн хүүхэдтэй харьцуулахад 70 дахин өндөр байдаг аж.
Тус илтгэлд аймшигтай тоо баримт дурдсан бөгөөд Африк тивдээ хамгийн боломжийн амьдралтай гэсэн Өмнөд Африкт хүүхэд байнга нас бардаг гэнэ. Ийм тохиолдлын 40 хувьд нь эцэг эх, эсвэл төрөл садан нь хүүхдүүдийг хороодог болох нь тогтоогджээ.
Хүүхдийн эрхийг хамгаалах НҮБ-ын конвенци энэ онд 25 дахь жилтэйгээ золгож байгаа юм. Тус конвенцид НҮБ-ын бүх гишүүн орнууд ордог. Гэхдээ зөвхөн 41 оронд л хүүхдийн эсрэг хүчирхийллийг бүрэн хориглосон байдаг аж.
Хороох, хүчирхийлэх, хатуу харгисаар хандах гэсэн аюулаас гадна сургууль болон гэр бүл дотроо хүүхдүүд байнга сэтгэл санааны дарамтад өртдөг болохыг ЮНИСЕФ онцолжээ. Ийм байдал хөгжингүй орнуудад өргөн тохиолддог зүйлийн нэг.
Канадад л гэхэд сурагчдын 14 хувь нь интернет эсвэл гар утсаар сүрдүүлэг байнга хүлээн авдаг талаар гомдолложээ. Хүүхдүүдийн гуравны нэг нь эргэн тойрны харгис явдлаас болоод өөрсдөө хатуу харгис болдог хэмээн илтгэлд мөн дурдсан байна.
Эх сурвалж: Newsru.com