Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хилийн 0119 дүгээр ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Шагнал гардуулах хүндэтгэлийн ёслол өнөөдөр тус ангид болов.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Тогтохбуян одонг тус ангийн байлдааны туганд зүүж, ангийн бие бүрэлдэхүүнд баяр хүргэлээ.
Хилийн 0119 дүгээр ангийн түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ ойг тохиолдуулан тус ангийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.
Тус анги хагас зуун жилийн түүхийн хугацаанд төр, засгийн болон цэргийн онц чухал обьект, тусгай зориулалтын барилга байгууламж, хүүхдийн сургууль, цэцэрлэг, зуслан гээд олон зуун бүтээн босголтын ажлыг хийсэн.
Мөн Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын хил хамгаалалтыг бэхжүүлэх замаар улс орны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан гэж Ерөнхийлөгч үзжээ
1994 онд Хилийн 0119 дүгээр анги аж ахуйн тооцоонд шилжсэн байдаг.
Үүнээс хойш улс орны аюулгүй байдлыг хангах, төрийн нууцын зэрэглэлд хамаарах хил хамгаалалтын барилга байгууламж, их засварын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих, засварлах ажлыг амжилттай гүйцэтгэж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх санаачилга гарган ажиллажээ.
Үр дүнд нь 2010-2014 онд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт “Хилчин”, Баянзүрх дүүрэгт “Харуул Алтай” цогцолбор хотхон байгуулж, 1500 гаруй хилчин гэр бүлийг гал, голомтоо бадраасан байна.
Энэ хамт олны дунд бэлтгэгдсэн барилгын төрөл бүрийн мэргэжлийн мянга, мянган боловсон хүчин улс орны өнөөдрийн барилгын салбарын хөгжлийг тодорхойлолцож байгаа юм байна.