Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын зургаагийн даваанаас хоёр харцага цолтон төрлөө.
Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Аймгийн арслан М.Бадарч Улсын начин Ч.Батчулуунаар, Ховд аймгийн Буянт сумын харьяат Аймгийн арслан О.Хангай Улсын начин Б.Серикээр зургаа давж, харцага цолны болзол хангалаа.
Улсын том цолтнуудад халгаатай болж буй Ардын хувьсгалын 96 жил ойн баяр наадмын шөвгийн наймд 90 жилийн түрүү, үзүүр хоёр аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нар шалгарч үлдээд байна.