2018 онд эдийн засгийн нөхцөл байдал энэ оныхоос илүү хүнд байх нь тодорхой болов. Шинэ он гарангуут Чингис бондын эхний төлбөр болох 500 сая ам.доллар, ДИМ САН бондын төлбөр болох 160 сая ам.долларыг тавдугаар сард төлөх ёстой.
Нийт 660 сая ам.долларыг Сангийн яам бонд худалдан авсан хөрөнгө оруулагчдад хүүгийн хамт төлнө. Гэвч Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа “Одоогоор бидэнд эдгээр төлбөрийг төлөх хуримтлуулсан нөөц байхгүй. Гадаад валютын нөөц маш бага, төсвийн алдагдал өндөр хэвээр байна. Эдийн засагт сэргэлт бий болсон ч 660 сая ам.долларын төлбөрийг барагдуулах хэмжээний хуримтлал үүсгэж чадаагүй” гэв.
Дээрх төлбөрүүдийг барагдуулж чадахгүйд хүрвэл Засгийн газрын бүх бонд дампуурсан гэх тодотголд багтах эрсдэлтэйг Төрийн нарийн бичгийн дарга В.Нямаа онцоллоо.
Олон улсын худалдан авагч нарт төлөх эдгээр төлбөрийг дотоод эх үүсвэрээр төлөх хувилбар бас бий. Энэ тохиолдолд эдийн засагт эргүүлээд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй аж. Валютын нөөц улам буурч, төсвийн орлогын дийлэнхийг тусад нь хуримтлуулснаар төсвийн зардал буурах юм байна. Энэ нь ам.долларын үнэ өсөж, төрийн зарим үйлчилгээ хаагдана гэсэн үг.
Иймд Засгийн газар гадаад зах зээлээс дахин хөрөнгө татах замаар буюу шинэ бонд гаргаж, дээрх төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэж, бэлтгэл ажилдаа оржээ. Гэвч УИХ-ын 30 гишүүн Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт хоёр өдрийн өмнө өргөн бариад байна. Энэ нь олон улсын хөрөнгө оруулагчдын дунд эргэлзээ төрүүлэн, Монголын Засгийн газар тогтвортой ажиллах уу, ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх үү гэдэг асуултыг үүсгэжээ.
Хэрэв ирэх онд дээрх төлбөрүүдийг барагдуулж чадахгүйд хүрвэл Засгийн газрын бүх бонд дампуурсан гэх тодотголд багтах эрсдэлтэйг Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа онцоллоо. Учир нь Засгийн газрын нэг л бондын төлбөрийг барагдуулаагүй бол тухайн Засгийн газрын гаргасан бүх бонд, зээлийг дампуурсанд тооцдог олон улсын жишиг бий аж.
Энэ нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад ч сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулав. Дампуурлаа зарласан орнуудын эдийн засаг дор хаяж долоон жилийн дараа сэргэсэн туршлагууд байдаг байна. Хөрөнгө оруулагчид бондод оруулсан хөрөнгөө буцаан авахын тулд шүүхэд хандаж, шинээр зээл авах, бонд гаргахад хүндрэлтэй болдог.
Хамгийн сүүлийн жишээ гэвэл Грек, Аргентин улсууд. Эдгээр улс бонд, зээлээ төлж чадаагүйн улмаас дампуурлаа зарлан, улмаар хямрал руу шилжсэн түүхтэй гэв.