УИХ-ын гишүүн Ж.Батзандан ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайдаар томилохоор оруулсан Засгийн газрын саналыг эргэн хараач хэмээн мэдээлэл хийсэн.
Б.Хурцтай холбоотой иргэдийн өргөдөл түүнийг өмнөх Парламентийн үед Өргөдлийн байнгын хороог даргалж байхад олноор ирснийг жишээгээр дурдан мэдээлэл хийж, энэ асуудлаар Нээлттэй сонсгол хийнэ хэмээсэн билээ.
Нээлттэй сонсголын тухай хуульд заасны дагуу сонсгол явуулахыг УИХ-ын 19 гишүүн дэмжиж, гарын үсэг зурвал сонсгол хийдэг. Гэвч энэ тоо хүрэхгүй байгаа тухай УИХ-ын чуулганы үеэр хэлж байв.
Тэрбээр, "Би нэг зүйлийг олон удаа хэлж байна. Төсвийн сахилга батаа дээшлүүлж, хулгайгаа багаcгачихвал Монгол Улс мөнгөөр дутахгүй ээ. Эрдэнэтийн 49 хувийг Монгол Улсын Засгийн газар давуу эрхээр худалдаж авах бүрэн боломж байсан. “Монголросцветмэт”-ийн Асгатын мөнгөний орд, Дарханы Төмөрлөгийн орд, түүний дагуул ордууд хулгайд алдагдсан. Энэ бүхнийг хүчингүй болгож ард түмнийхээ талд шийдвэр гаргая гэж олон жил ярьж байгаа.
ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь оруулж ирж байна. Энэ томилгооны талаар нээлттэй сонсгол хийхээр гишүүдээс гарын үсэг цуглуулах гэхээр зарим нь “Би бизнестэй хүн”, “Би Хурцын найз”, “Би сахал Эрдэнэбилэгийн найз” гээд зурахгүй байна. Энэ маягаар ихэнх гишүүд нь айдастай, барьцаалагдсан байвал улс хөгжихгүй. Шударга ёс тогтвол Монголын эдийн засаг аяндаа өснө. Бид үнэнийг ярих ёстой. Ингээд нээлттэй сонсгол явуулахгүйгээр Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг УИХ-аар маргааш хэлэлцэх гэж байна” хэмээв.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Хурцын талаарх мэдэгдлээ өнгөрсөн даваа гарагт хийсэн бөгөөд гишүүдийн гарын үсэг 19-д хүрэхгүй байгаа учир Б.Хурцыг хууль зөрчсөн гэх баримтуудад үндэслэн өөрөөс нь хариулт авах нээлттэй сонсгол явуулах эрхзүйн орчин бүрдэхгүй болж байна.