“Хуанжу гэг" кинонд гол дүр бүтээж байсан жүжигчин Жао Вэйг Хятадын эх газарт хувьцааны арилжаанд оролцохыг таван жилийн хугацаатайгаар хориглолоо. Жао Вэй “Alibaba Pictures” тэргүүтэй хэд хэдэн компанид томоохон хөрөнгө оруулалтууд хийсэн бөгөөд түүний нөхөр Хуан Юлон “Alibaba group”-тай хамтран хаалттай хүрээнд хувьцааны хэлцэл хийж байжээ.
Шанхайн Хөрөнгийн биржид гаргасан мэдээллээс харахад БНХАУ-ын Үнэт цаасны зохицуулах хороо Жао Вэйн гэр бүл болон тэдний эзэмшдэг "Tibet Longwei Culture Media" компанид 1.2 сая юанийн торгууль ногдуулжээ. Тус компани 2016 оны сүүлчээр “Zhejiang Wanjia”-д үнийн санал тавьсан ч амжилт олоогүй аж. Эхэндээ хувьцааных нь 29.1 хувийг худалдан авахаар оролдсон боловч хууль хяналтынхан энэхүү хэлцлийн санхүүжилтийг шалгаж эхэлснээр хувь хэмжээгээ тав болгон бууруулсан ч хэлцэл бүтэлгүйтсэн байна.
Т.Элиса