Apple компани гар утасны ирээдүйн эхлэл нь iPhone X гэж зарласан. iPhone 8-ын борлуулалт муу байгаа шалтгааныг ч хэрэглэгчид 1000 ам. долларын үнэтэй шинэ загварыг хүлээж буйтай холбоотой гэж үзэж байгаа.
Тэгвэл энэ гар утас өндөр борлуулалттай байх нь зөвхөн Apple компанид ашигтай байгаа зогсохгүй Samsung хүртэл их хэмжээний ашиг олох аж. Учир нь iPhone-ын бүх загварт Samsung эд анги үйлдвэрлэдэг.
Ялангуяа iPhone X загварын хувьд Samsung компани OLED дэлгэц, NAND чип, батарей болон өөр бусад зүйлсийг нийлүүлж байгаа. MacRumors сайтад бичсэнээр Samsung компани нэгж утас бүрт 110 ам. долларын эд анги нийлүүлж байгаа бөгөөд Apple компани 2019 оны зун гэхэд 130 сая ширхэг iPhone X борлуулна гэж таамаглажээ.
Тэгэхээр Samsung компани шинэ загварын гар утаснаас олон тэрбум ам. долларын орлоготой ажиллах нь. Үүгээр зогсохгүй Samsung-ын өөрсдийнх нь Galaxy S8 загвараас олох ашгаас ч их хэмжээний орлого орно гэсэн таамаг гарчээ.
Компани нэгж S8 загвар бүрээс 202 ам. долларын ашиг олно гэсэн тооцоо хийсэн боловч ердөө 50 сая ширхгийг борлуулна гэж үзэж байгаа.