Сонгуулийн үеэр бэлэн мөнгө, эд зүйл тараасан тохиолдлыг илчилсэн иргэнд мөнгөн урамшуулал олгодог талаар Сонгуулийн тухай хуульд заажээ.
Иймд иргэд хууль бус үйлдлийг мэдсэн даруйдаа гэрэл зураг, видеогоор баталгаажуулж цагдаад хандах хэрэгтэй юм.
Харин уг үйлдлийн үнэн тогтоогдож, гэм буруутай иргэн хуулийн хариуцлага хүлээвэл тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр шагнуулах юм.
Энэ талаар Сонгуулийн тухай хуульд дараах байдлаар заажээ.
71.1.Сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно.
71.2.Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан этгээд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээсэн бол тухайн зөрчлийг мэдээлсэн иргэнд сонгуулийн төв байгууллага тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэжээ.