Өнгөрсөн шөнө хэд хэдэн чөлөөт тоглогчид багуудтай гэрээ байгуулсан талаархи мэдээллүүд гараад байна. Вашингтон Визардс баг холбон тоглогч Доналд Слоантай 1 жилийн гэрээ байгуулсан байна. Слоан өнгөрсөн улиралд Хятадын лигийн Гуандон Тайгерс багт тоглосон бөгөөд 23.6 оноог дунджилжээ. Энэ жил 29 настай Слоан хамгийн сүүлд 2015-2016 оны улиралд Брүүклин Нэтс багийн бүрэлдэхүүнд 33 тоглолтонд оролцсон бөгөөд түүнээс хойш НБА-д тоглоогүй байсан юм.
Бас нэгэн мэдээллээр хүчний довтлогч Брэндон Басс Хятадын лигт тоглох гэрээ байгуулжээ. Тэрээр Гуо Айлунын тоглодог Лиаонин Леопардс багтай 1 жилийн 2 сая долларын гэрээ байгуулсныг эх сурвалжууд баталж байна. 32 настай Басс өнгөрсөн жил Лос Анжелес Клипперс багт тоглосон бөгөөд 5.6 оноог л дунджилжээ.
Харин эцэст нь Торонто Рэпторс баг чөлөөт тоглогч К.Ж МакДаниелстэй мөн л 1 жилийн гэрээг байгуулсан байна. Энэ жил 24 настай МакДаниелс Хьюстон, Брүүклин багуудад тоглож байгаад улмаар чөлөөт тоглогч болоод байсан юм. Ямартаа ч нас залуу, тэсрэлттэй тоглогчийг Канадын баг эгнээндээ нэгтгэж чадлаа.
Эх сурвалж: SPS HD