Америкт төгсөгчдийн холбоо (MASA) болон АНУ-ын ЭСЯ хамтран “Хамтдаа хэлэлцье” цуврал хэлэлцүүлэг зохион байгуулдаг.
Хэлэлцүүлгийг энэ оны турш тогтмол буюу хоёр сар тутамд (нийт 5 удаа) зохион байгуулах юм. Хүний эрх-ардчилал, байгаль орчин, эмэгтэйчүүдийн манлайлал, энтрепрёнер, залуусын оролцоо гэсэн үндсэн таван сэдвээр хэлэлцүүлэг өрнөдөг.
Дөрөв дэх хэлэлцүүлгийг “Хүний эрх, эмзэг бүлгийн нийгмийн оролцоо” гэсэн сэдвээр явуулахаар болжээ.
Энэ сарын 22-нд буюу маргааш 18:00 цагт эхлэх хэлэлцүүлэг “Хөвсгөл нуур” зочид буудалд болох юм байна. Америкт төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч Х.Булгантуяа хэлэлцүүлгийг хөтлөх бөгөөд дараах зочид оролцох юм байна.
1. С.Тунгалагтамир- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга
2. В.Ойдов- РЕХТУС ХХК-ийн захирал
3. Д.Амараа- НҮБ-ын Хүүхдийн сангийн Хүүхэд хамгааллын ахлах мэргэжилтэн
4. Б.Отгоо – «Бид чадна» ТББ-ын үүсгэн байгуулагч/ гүйцэтгэх захирал
Хэлэлцүүлгийн дараа “Хүний эрх, эмзэг бүлгийн нийгмийн оролцоо”-ны чиглэлээр цаашдаа төсөл хэрэгжүүлэх, ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулах сонирхол бүхий 16 хүнийг сонгож шалгаруулж, хоёр өдрийн эрчимжүүлсэн сургалтад үнэ төлбөргүй хамруулна. Энэ сургалтад дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй мэргэжилтнүүд урилгаар оролцож, хэрхэн төсөл боловсруулах, олон эх үүсвэрээс санхүүжилт авах, хөрөнгө босгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санал солилцоно.
Харин маргааш болох хэлэлцүүлэг олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй бөгөөд Монгол хэл дээр явагдана.