Дэлхийн чансааг тэргүүлж явсан теннисчин гэр бүлийн шалтгааны улмаас оролцохгүй болжээ.
Беларусын теннисчин Викториа Азаренка тун удахгүй эхлэх АНУ-ын нээлттэй тэмцээнийг гэр бүлийн шалтгааны улмаас өнжихөөр болжээ. Викториа 12-р сард өөрийн хэвлий дэхь үрээ төрүүлж, хэсэг хугацаанд спортоо завсарлаад байсан. Гэтэл 28 настай бүсгүй хүүгийнхээ ааваас энэ оны 7-р сард албан ёсоор салсан юм. Үүнээс үүдэн Викториа хүүгээ өөрөө өсгөхөөр энэ удаагийн тэмцээнийг өнжиж байгаа гэнэ. Викториа Азаренка: “Энэ жилийн АНУ-ын нээлттэй тэмцээнд оролцож чадахгүй болсон таагүй мэдээг та бүхэн дуулгаж байна. Гэр бүлийн шалтгааны улмаас энэ тэмцээнийг өнжиж байгаагаа хэлье. Энэ тэмцээнд миний дурсгалтай олон мөчүүд үлдсэн. Би тун удахгүй ирэх жилийн тэмцээнүүддээ бэлдэж эхэлнэ” хэмээжээ.
Энэ сарын эхээр болсон Синсиннатигийн нээлттэй тэмцээнийг Азаренка мөн гэр бүлийн шалтгааны улмаас өнжөөд байсан. Австралийн нээлттэй тэмцээний 2012, 2013 оны аварга маань энэ жил Вимблдоны тэмцээнд оролцож 4-р шатнаас хасагдсан юм.
Эх сурвалж: SPS HD