Эрүүл мэндийн сайдаар Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэгээс яамны тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо.
Тэрбээр тамгаа гардан аваад “Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд УИХ-ыын гишүүн болсон цагаасаа зүтгэсэн байна. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны гишүүнээр ажилласан. Энэ хугацаандаа эрүүл мэндийн салбарынхантай Эмийн талаар төрөөс баримтлах бодлого, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Донорын тухай хуулийн төсөл дээр хамтран ажиллаж байна. Өнөөдөр би Эрүүл мэндийн сайдаар томилогдсон. Засгийн газрын түвшинд салбарын бодлогыг авч явах, хэрэгжүүлэх, хамгаалах үүргийг та бүхнийхээ өмнө хүлээж байна” гэлээ.
Харин Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг “Д.Сарангэрэл сайд бол энэ салбарт шинэ хүн биш юм. УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаандаа салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр хийгдэж байгаа томоохон ажлуудыг дэмжин гар бие оролцон дуу хоолойгоо хүргэхэд нэгэн баг болон ажиллаж байсан. Цаашид энэ салбарын хөгжил дэвшил, сайн сайхны төлөө ажиллаж чадах хүн” хэмээн онцоллоо.